Наадмын өмнө шатахууны үнэ буурна
2019-06-26
Гэрэл зургийг MPA.mn

 

УУХҮЯ-наас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал хийлээ.  УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар  2019 оны эхний таван сарын статистик мэдээллийг танилцуулсан юм. 

 

Энэ оны эхний таван сарын байдлаар улсын төсөвт 1.2 их наяд төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс алт 15.8 тэрбум төгрөг, нүүрс  523.3 тэрбум төгрөг, цайр  41.4тэрбум төгрөг, зэс 531 тэрбум төгрөг, төмөр 9.8 тэрбум төгрөг, жонш 13.5 тэрбум төгрөг, бусад 35.1 тэрбум төгрөг тус тус төвлөрүүлжээ. Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 318.2 тэрбум төгрөг буюу 37.4 хувиар өссөн байна.

 

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2019 оны эхний V сард 8.3 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.4 (20.1%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнээс уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 5.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 953.6 (19.8%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 514.5 (29.8%) тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 449.8 (17.2%) тэрбум төгрөгөөр тус тус өсчээ.

 

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан нийт бүтээгдэхүүнээс 6.1 (73.3%) их наяд төгрөг, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүнээс 5.2 (62.1%) их наяд төгрөгийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд тус тус борлуулсан байна.

 

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны эхний V сарын гүйцэтгэлээр 5.6 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 514.5 (10.2%) сая ам.доллараар өсчээ. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 948.3 сая ам.доллараар эерэг гарсан байна.

 

Экспорт 3.3 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 378.2 (13.2%) сая ам.доллараар өссөн байна. Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.6% буюу нийт экспортын 83.1 хувийг эзэлж байна. Харин импорт 2.3 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 136.3 (6.3%) сая ам.доллараар өссөн байна.

 

Монгол Улсын хэмжээнд 2019 онд нийт 8.15 сая баррель /1.1 сая тонн/ газрын тос олборлон, экспортод гаргаж, газрын тосны орлогоос улсын төсөвт 223.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй. Энэ сарын 12-ны байдлаар улсын хэмжээнд 3.01 сая баррель буюу 408,091 тонн газрын тос олборлож, 2.84 саябаррель буюу 385,746 тонн газрын тос экспортолжээ.

 

Тавдугаар сарын долооны өдрийн байдлаар улсын төсөвт 47.5 тэрбум төгрөгийн орлого хуримтлуулав. Энэ сарын 18-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 27 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

-Шатахууны үнэ сарын дараа буурна гэлээ. Хэдий хэмжээтэй буурах вэ?

 

АМГТГ-ын орлогч дарга н.Эрдэнэбаяр:

 

-2019 оны тавдугаар сарын сүүлийн долоо хоногт ОХУ-аас нийлүүлэгдсэн нефть тонн тутамдаа 25 ам.доллараар бууж орж ирсэн. Ам.долларын ханш харьцангуй тогтвортой байгаа. Шатахуун, дизелийн түлш 50-60 төгрөгөөр буурсан байгаа. Зургадугаар сард орж ирэх нефтийн үнэ 40-50 ам.доллараар буурч орж ирэх магадлалтай. Тиймээс наадмын өмнө шатахууны үнэ 120 орчим төгрөгөөр буурна гэсэн үг. 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Zichin:
Naadmiin umnu shatuunii vne 50 tugruguur buulgaj huuraad yuhiihevee saidaa
2019-06-28
Zochin:
Hooson tolgoi araichdee.Er ni tegeed 5 jil syrch medleg mergejil ezemshih ni hicheeldee myy negnii zxolios boloh gej novsh ium aa.
2019-06-27
зочин:
харж л байя буулгаж чадах юмуу
2019-06-27
Энэ жанхуу хүүк нтрт улсаа бодож тархиа гашилгаж тэмцэж бга юм алгаа. Бензин доллар валътуудаа ард түмнийхээ амьдралыг нэг хардаа!!! Өөрсдиын хувийн өс хонзонгоо аваад л хамаг хүмүүсээ хорьж цагдаад ард түмэн нь нийтээрээ гэмт хэрэгтэн болох нь ёстой хар энергитэй хүмүүс төрийн 3 өндөрлөгт байх ингэж л улсаараа сүйрч дордож балардаг юм бн
2019-06-26
хнн буулаа гээд хэдэн сар барих вэ?
2019-06-26
та нар юугаа мэдэхэв дээ. Сумъяабазар чи зүгээр л наадамд зодогло.
2019-06-26
1500 болгочих тгүүл чи нээрээ сайд юм бна сайд юм бна
2019-06-26
энэтхэг ТЭЗУ АМЕРИКЕ ТЕХНОЛОГИИ ЕВРОПЕ СТАНДАРТ нэг л нийцэхгуй бн. тэртусмаа энэтхэг оорсдоо нефтийн уйлдвэр барьж чаддаггуй улс. уг нь 10 20 жилийн э.з энэ уйлдвэрээс хамаарах юм чанартайхан шиг барьж сурсан чаддаг улс компанаар бариулчих за
2019-06-26