Сэрэмжлүүлэг: Ихэнх нутгаар усархаг бороо орно
2019-06-27
Гэрэл зургийг MPA.mn

 

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Төв аймгийн нутгийн зүүн, Хэнтий аймгийн нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай усархаг бороо орно.

 

Малчид ард иргэдийн анхааралд: Ойрын 2 хоногт ихэнх нутгаар борооших тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

 

Төлөв байдал: 27-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-30-нд зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө түр зуур 14-16 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

 

Иймд:

 

- Голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх,

 

Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авах,

 

-Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх,

 

-Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих,

 

-Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

 

-Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,

 

-Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх,

 

Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин
Үнэн үг:
Байгаль хураа хайрлах шиг сайхан юм байхгүй биздээ. Гэтэл бороо орлоо аюул боллоо гээл түмнийг дарамтанд оруулах ямар хэрэг байна. Энэ сүржин зараа жаахан даруу болгох хэрэгтэй. Эсвэл юу ч орохгүй хатаж байх ёстой юмуу. Байглын үзэгдэлд өртөх нь хүмүүсийн өөрсдийнх нь л арчаа шүү дээ.
2019-06-27