Яараад яахав дээ: Орон нутгийн замд осол гарч хоёр хүн амь эрсдэв
2019-06-27

 

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019.06.26-ны өдөр нийт 251 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 162 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 9 хүн гэмтэж бэртэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.

 

Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:

 

-2019.06.26-ны оройн 19.00 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2-р баг “Дашаа” гэх газар /сумын төвөөс 28км/ асфальтан замд амины Toyota Kluger маркийн автомашин онхолдож, жолооч 47 настай эмэгтэй Э, зорчигч 41 настай, эмэгтэй Ц  нарын 2 хүн нас барсан байна.

 

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 30 жолоочийг илрүүлэн, 5 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

 

Хоногт гарсан ослыг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээх хэлбэрээр 4,  мөргөлдөх хэлбэрээр 4 тус тус бүртгэгдсэн байна.

 

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөд оролцохгүй байхыг тээврийн цагдаагийн газраас уриалж байна. Та болон бусдын амь нас, эд хөрөнгө зөвхөн таны гарт.

 

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Shuud.mn
Сонин хачин