“Мазаалайнууд” Ховдын багтай 1:1-ээр тэнцлээ
2019-06-27

 

Монголын хөлбөмбөгийн холбооны “Мазала” нэгдүгээр лигийн эхний тойрог өндөрлөх мөч ойртсоор. Өчигдөр МХБХ-ны ногоон талбайд “Ховд”-“Улаанбаатарын Мазаалайнууд” багийн тоглолт хүйтэн бороон дунд болсон ч эвийн гэрээгээр өндөрлөлөө.

 

 

Тоглолтын хоёрдугаар үе эхлээд 3 минут өнгөрч байхад Ховдын Б.Ганзориг гоолдсон бол 66 дахь минутад “Мазаалай”-н А.Амартүвшин хариу гоолыг хийснээр тоглолт 1:1 харьцаагаар өндөрлөсөн юм. Ховд 1-1 УБ-ын Мазаалайнууд Гоол: Б.Ганзориг 48' - А.Амартүвшин 66' Есөн тойргийн дараах байдлаар “Жипро” баг 19 оноогоор тэргүүлж байгаа бол мэргэн буучдын жагсаалтыг “Соёмбын барсууд”-ын Б.Намсрай 13 гоолоор тэргүүлж байна.

 

 

Тус тэмцээнд тоглож буй Мазаалай клуб одоогоор 7 тоглолт хийснээс 4 хожиж, 2 тэнцэж, 3 хожигдож "Мазала 1-р лиг"-ийн VI байранд бичигдэж байна. Нийт 18 тоглолт хийх бөгөөд эхний 9 тоглолтод 22 гоол эсрэг багийн хаалганд оруулж, 16 гоол өөрийн хаалганд алджээ. Дашрамд дурдахад Мазаалай клуб энэ улиралд шинэ хамтрагчид, шинэ өнгө төрхтэйгээр эргэн ирж буй. Тус багийн ерөнхий ивээн тэтгэгчээр Монгол анхны паблишинг компани болох Nepko Publishing ажиллаж байна.

 

Хамтран ажиллагчид: Ногоон паспорт - Ногоон ирээдүйг бүтээх санаачилга Hero Entertainment - Монголын тэргүүлэх контент үйлдвэрлэгч Avsar ундаа - Туркийн номер нэг ундаа Blum брэнд - Барилгын материалын дэлхийд тэргүүлэх брэнд Meters/bonwe брэнд - Бэлэн хувцасны Азийн тэргүүлэх брэнд Мөн Shuud.mn сайт мэдээллийн ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж буй юм.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин