Түгжрэлийг бууруулахаар автозамыг А, В, С бүсчлэлд хуваах санал асуулга авч байна
2019-06-27

Улаанбаатар хотын авто машин хэрэглэгчид өдөрт 1 цагийг, жилд 45 хоногийг зам дээр түгжирч өнгрөөдөг болохыг судалгаагаар тогтоосон. Түүнчлэн Замын хөдөлгөөнд өдөрт 5 цагийн турш оролцдог иргэдийн 79.2 хувь нь зорилтот ажлынхаа 3/1 буюу 37 хувийг л амжуулдаг хэмээн хариулсан байдаг.

Энэ байдлаараа цаашид удаан явбал иргэд оршин суугчдын ахуй амьдралд төдийгүй улс хэмжээнд маш их мөнгө төгрөг, цаг хугацааг үргүй зарцуулсаар байх тул Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт их ачааллыг бууруулах ажлын хүрээнд автозамыг А, В, С бүсчлэлд  хуваахаар төлөвлөн, бэлтгэл ажлыг хангаж эхэллээ. Энэ хүрээнд нийслэл дэх зогсоолын тоог нэмэгдүүлж, бүсчлэлээс хамааран төлбөр нь харилцан адилгүй байхаар төлөвлөсөн. Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний босоо, хэвтээ тэнхлэг дагуу экспресс автобус үйлчилгээнд явуулах гэх мэт зохицуулалт хийх юм.

Бүсчлэлийн тухайд гэвэл Замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийн торгуулиа барагдуулаагүй, автомашинаа тээврийн хэрэгслийн хяналтын улсын үзлэгт хуваарийн дагуу  оруулаагүй, эсвэл тэнцээгүй жолооч нар А, В бүсэд нэвтрэхгүй байх зэрэг хэд хэдэн зохицуулалт хийхээр бэлтгэж байна. Уг ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор олон нийтийн дунд дараах санал асуулгыг явуулж байна. Иргэн та ЭНДдарж саналаа өгнө үү гэж нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээлэв.

Эх сурвалж: Ulaanbaatar.mn

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Oron nutgiin mashinuudiig yah gj bn oyutan bur, aimguudiin mashinuud hotod haltuur hiideg bolson
2019-06-28
нэргүй:
хаха
2019-06-27
zochin:
Еропын орнуудад байдаг өндөр машин буюу бензин их хэрэглэдэг жийр машин хотын төв рүү оруулдаггүй хаалтууд хийж өгөх нь зөв . Хаалтын хажууд үйлчилгээний болон тусгай үйлчилгээтэй машин Кодоор нэвтэрдэг автоматаар онгойдог хаалтууд хийж өгвөл түгжрэл буурахад их нэмэртэй. Бага тойрогоор хязгаарлалт хийвэл болмоор юм шиг . Заавал хөндлөн хаалт гэхгүй газарт суулгасан , зөвшөөрөлтэй жолоочийн кабинаас удирдлагаар дээш босдог цилиндр хэлбэртэй хаалт байдаг түүний авч тавих эсвэл залуусийн дунд уралдаан зарлаж хийлгэвэл чадна байх. Үүний зэрэгцээ Төрийн бүх албанд жийп машин огт унадаггүй гадаад олон орэы туршлагыг яаралтай авч хэрэгжүүлмээр байна.

Болдбаатар:
Тээврийн хэрэгслийн хяналтын үзлэг ороогүй эсвэл тэнцээгүй жолооч нар АВ бүсэд нэвтэрхгүй байх гэнэ. Онигоо. Бүр дэлхийд онигоо болно шүү. Нэртэйгээр нь согтуу жолооч нарыг гээд нэмээд биччих
2019-06-27
нэргүй:
хаха
Хүнийг тэгж торгууль төлсөн төлөөгүй, үзлэгт орсон ороогүй, гэж ангилах чинь үндсэн хууль зөрчөөд байна. Буруу рультай машин л оруулахаа больчих, эсвэл баруун гарын дүрмээ зохиож мөрдүүл, ийм алцганасан хаана ч байхгүй дүрмээр газар газрын хог оруулж түгжрэл зохиомлоор үүгэдэгийг нь болиуулчихвал болоо биш үү, Бид нэг л гарын дүрэмтэй байж нэг л хүрдтэй машин хөдөлгөөнд оролцуул, үүнийхээ дараа наад балай юмаа яривал таарна, ямар мал шиг юм гаргана вэ. Та нарт өөр хийх ажил алга уу