Гамшгийн улмаас гэргүй болсон иргэд түрээсийн орон сууцанд хамрагдах боломжтой
2019-06-27

Түрээсийн орон сууцыг иргэдэд хэрхэн өмчлүүлэх талаар  НОСК-ын гүйцэтгэх захирал Т.Сүхбаатараас тодрууллаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Түрээсийн орон сууцанд иргэдийг хэзээнээс оруулж эхлэх вэ. Журам бэлэн болсон уу?

 

-Түрээсийн орон сууцыг Улсын комисс хүлээж аваагүй.Түрээсийн орон сууцанд иргэдийн хамруулах журмыг баталж НИТХ-д өргөн барьсан. Ирэх сарын 2 гэхэд тодорхой болно.  Журамд зааснаар 972 айлын түрээсийн орон сууцны 30 хувийг зорилтот бүлгийн иргэдэд, 30 хувийг түрээслээд өмчлөх хэлбэрээр, 40 хувийг газар чөлөөлөлт, дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдэд түрээслүүлнэ.

 

Газар чөлөөлөлт ангилалд нийслэлийн хэмжээнд баригдах дэд бүтэц, сургууль, цэцэрлэг болон  томоохон төслийн газар чөлөөлөлтөд хамрагдсан иргэдийг оруулна.

 

-Хөдөө орон нутгаас ирсэн иргэд хэрхэн хамрагдах вэ?

 

-Түрээсийн орон сууцанд зөвхөн нийслэлийн иргэдийг хамруулна. Тодруулбал,  ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуу гэр бүл, төрийн албан хаагч, өрх толгойлсон иргэн, хувийн хэвшлийнхэн гээд найман төрлийн иргэд түрээсийн орон сууцанд хамрагдана. Мөн 18 нас хүртэлх насны дөрөв болон түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, гамшиг аюулт үзэгдэлийн улмаас гэр оронгүй болсон иргэдийг хамруулна.

 

-Өмчлөх иргэдэд ямар шаардлага тавьж байгаа вэ.Бүртгэл хэзээнээс эхлэх вэ?

 

-Түрээслэгч нь түрээсийн төлбөрөөс гадна түрээсэлж байгаа орон сууцныхаа урьдчилгаа төлбөрийг таван жил хүртэлх хугацаанд сар бүр хэсэгчлэн төлж  ипотекийн зээлд хамруулан өмчлөх боломжтой.

 

Харин долдугаар сарын 22-ноос цахимаар бүртгэж эхлнэ. Одоогоор орох хүсэлтэй илэрхийлээд байгаа 18000 иргэн байгаа.  Бүртгүүлсэн иргэдээс сонгон шалгаруулалтаар юмуу, сугалаагаар оруулна.

 

Эх сурвалж: www.polit.mn

Б.БАЯРЖАВХЛАН

Shuud.mn
Сонин хачин
zochin:
setguulchni teneg yumuu hodoonii irged yaj hamragdah vech geh shig hodooniihon hodoonool amidarah yostoi.hotiin mani meted hedii btol gai boloh gesiin.hodoo torsonni hodoonoo hotiinhonni hotodool amidarmaar bna shuu.
2019-06-27
ALI HEZEENII NERS NI TODROOD MUNGUU HURAATSAAN. NAAD HUDLAA YARIAGAA BOLI
2019-06-27