Цэнгэлдэхийн тасалбараа цахимаар худалдаал
2019-06-28

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, үндэсний их баяр наадам болоход хэдхэн хоногийн хугацаа үлдлээ. Жил жилийн наадам дөхөхөөр Төв цэнгэлдэхэд нэвтрэх тасалбар авах гэсэн иргэд болон шагийн наймаачид хонон, өнжин дугаарлах нь биднийг хэр их хоцрогдсоныг харуулдаг.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Наадмын тасалбарыг шаглан зарж бизнес эрхлэгчид олон байна. Шагчид наадмын тасалбар борлуулж эхлэв үү үгүй юу хүмүүс хөлслөн оочерт зогсоочихдог. Өдөржин дугаарлан зогсоод тасалбар авах энэ ажилд 20-30 мянган төгрөгийн цалин өгдөг байгаа юм. Наадмын өдөр нэг тасалбарыг хоёр нугалж зардаг шагчдын хувьд нэг хүнийг 20 мянган төгрөгөөр цалинжуулаад тасалбар олж авах нь хотойгоод байх зүйл биш. Соёлын төвийн үүдэнд дугаарлан зогсоо хүмүүсийн талаас илүү хувь нь шагчид болоод тэдний хөлсний ажилчид байдаг.

 

Өнгөрсөн жил дугаарлан зогссож байсан хүмүүсийн дундаас нэг залуу пидхийтэл ухаан алдаад уначихаж билээ. Ухаан алдсан залуугийн хажууд дугаарлан зогссон хүмүүс өөр хоорондоо шивэр авир хийн нүдний шил зүүсэн нэгэн бүсгүйг буруутган “Тэр хүүхэн 20-30 залууг хөлслөн зогсоосон. Тэгээд хоол унд ч авчирч өгөхгүй болохоор энэ залуус уналгүй яахав. Олон билет авч шаглаж зарах гэж хүний амийг ч хайхрахгүй болж дээ” хэмээж байсан.

 

Үнэндээ билет авахаар дугаарлан зогсох иргэдийн эрүүл мэнд муудаж, гэнэт унаад өгөхийг үгүйсгэх аргагүй байдал тэнд үүсдэг. Хэд хоногоор дугаарлаж зогссон иргэдэд хамгийн дээд тал нь хоёр л тасалбар авах боломж олддог. Халуун наранд, салхинд, бороонд ч байсан хамаагүй зогссоор  хоёр тасалбар авахдаа хаана сууж үзэхээ ч мэдэх эрхгүй. Хамгийн багадаа 48 цаг дугаарлаж байж  2 тасалбартай буцна.

 

Жилийн жилд наадмын тасалбар түгээх ажил нэг иймэрхүү л болдог.  Жирийн иргэд тасалбар олж авах боломж хомс. Наадам маргааш эхлэх гэж байхад шагийн билет зарагдаж эхэлдэг. Тэднийг шагийн билет зарж байна гэж хэн ч хориглохгүй, багсайтал бариад л зогсож байдаг.  Хөөрхий жуулчид их авч харагддаг. 

 

Наадам үзэхдээ зайлшгүй энэ давааг давах ёстой юм шиг явж ирсэн энэ уламжлалт хэлбэрийг халмаар байна. Юм хөгжөөд бүх юм гар утсанд багтчаад байхад наадмын билетийг онлайнаар зарчихаж болно доо.

 

Манай наадмын тасалбар бүү хэл олимп, ДАШТ зэрэг олон улсын чанартай уралдаан тэмцээнийн тасалбарыг онлайнаар зарж болоод байхад заавал шагчдыг өөгшүүлж, иргэдээ “зовоох” гэсэн шиг өдрийн халуун наранд, өнжиж хүлээлгэн байж ганц хоёрхон тасалбар атгуулах нь XXI зуунд амьдарч байгаа хэнд ч аймшигтай зүйл. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Батцэнгэл:
Наадмын нээлт үзэх шаардлага байна уу Хүн болгон карманд байгаа мөнгөө өгч байна Үзлээ... 10-20 жил жилийн жилд 2018 онд миний хажууд байсан охин ээжээсээ асууж байна Би гуйваалаагүй Наадам юу вэ Миний охин ЦЭНГЭЛДЭХЭЭ 3 тойгоод ХУШУУРАА авч идвэл НААДАМ ????? Тэгтэл наадмын хаалт болоход шагчиг байдаг Наадмын нээлт болоход шагажид байдаг БАЙНГА БАЙДАГ хүмүүсийг хөөхгүй
2019-06-30
Zavharsiin:
ARD irgedee Ingej zovooh Hereggui, mash muu zohion bailguulj bna
2019-06-30
Бат:
Монголчууд минь цэнгэлдхэд юугаа үзэхсэн билээ жуулчдад үзүүл хэдэн ногоон олно шүү дээ
2019-06-30
shuud online zarsan deeree yu gej shagluulj bdiin
2019-06-30
Наадмын комиссынхон мөнгө олдог ганц бизнесээ юу боллоо гэж зүгээр алдахав дээ. Бид л "ёстой сайхан наадлаа", "бороо хур тэгширсэн сайхан наадам боллоо" гэж тэнэгтээд байдаг болохоос жинхэнэ сайхан нааддаг улс чинь наадмын комиссынхон ш дээ. Албан тушаалынхаа зэрэг дэв эрэмбээр их бага мөнгө унагаагаад бүр сурчихсан гарууд. Жирийн ард түмэн яахав дээ, стадион тойроод л шуйлгачин царайлаад хэдэн хуушуур олж идвэл их юм. Сайд дарга нарт зориулсан наадам юм шиг, нөгөөдүүл нь манжийн үеийн гоёд шиг бөөн бөөн үнэтэй дээд хувцас болсон хэдэн ярвайсан юм тусгай асарт маадайгаад ядарсан мань мэт нь ерөөсөө баярласан болдоггүй болоод удаж байна. Ер нь хулгайч луйварчин хэдэн дарга нэртэй малнуудад зориулсан энэ наадам гэдэг заваан юмыг татвар төлөгчпийн өч төчнөөн мөнгөөр хийдгийг болиулаасай. Иэдх мөрөөрөө идэхгүй худлаа хүмүүсийг хошгируулаад л...
2019-06-29
Наадмын комиссынхон мөнгө олдог ганц бизнесээ юу боллоо гэж зүгээр алдахав дээ. Бид л "ёстой сайхан наадлаа", "бороо хур тэгширсэн сайхан наадам боллоо" гэж тэнэгтээд байдаг болохоос жинхэнэ сайхан нааддаг улс чинь наадмын комиссынхон ш дээ. Албан тушаалынхаа эрэмбээр их бага мөнгө унагаагаад бүр сурчихсан гарууд. Жирийн ард түмэн яахав дээ, стадион тойроод л хэдэн хуушуур олж идвэл юм.
2019-06-29
You:
Ingen ingen neeh sonin bish toglolt uzej yaadag bn shavaaraldsan olon humuus zugeer l toirood yavaad bdag yum bn kee sh dee
2019-06-28
чонос:
Шагчид чинь угаасаа Наадмын комиссоос тасалбар авдаг болсон шүү дээ
2019-06-28
Шагчид ажлаа хийж эхэлсэн байх шиг байна.
2019-06-28