ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Жэфф Готтлийбийг хүлээн авч уулзав
2019-06-27

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2019.06.27/ ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Жэфф Готтлийб, тус сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нэйл Сэйкэр нарыг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар ОУВС-гийн төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа баяртай байна гээд Монгол Улс сүүлийн хоёр жилийн хугацаанд эдийн засгаа бэхжүүлэхэд ихээхэн ахиц гарч, ялангуяа ДНБ-ий өсөлтөд уул уурхайн салбар голлосон болохыг онцолж байв. Тэрбээр, Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний улиралд 8,6 хувьд хүрч, энэ сарын байдлаар ядуурал 4,3 хувиар буурсан гэсэн үзүүлэлтүүд гарсан гэлээ. Түүнчлэн Монголбанк улс орны эдийн засгийг сэргээх, өрийн дефолтоос зайлсхийх, эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах, банк санхүүгийн салбарыг эрүүлжүүлэх зэрэг чиглэлээр тодорхой үр дүнд хүрснийг тэмдэглэв.

 

 

Ноён Жэфф Готтлийб УИХ-ын даргатай уулзаж буйдаа мөн баяртай байна гээд Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд УИХ-ын даргын байр суурь чухал болохыг дурдаж байв. Тэрбээр, Монгол Улс хоёр жилийн хугацаанд хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээр эдийн засаг нь сэргэж, бусад орнуудтай харьцуулахад хөтөлбөрийн хэрэгжилтийн дүн маш эерэг гарч байгаад баяртай байна гэлээ. 

 

Уулзалтын үеэр талууд Монгол Улсын төсөв, банк, санхүүгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

Shuud.mn
Сонин хачин
DR. PRADHAN:
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
2019-06-27
Х.Оюунцэцэг: Салхитын мөнгөний ордыг тойрсон авлигын хэрэгт шүүгчид нэр холбогдсон баримт байгаа гэдгийг УИХ-ын дарга өөрөө хэлсэн байна лээ. Баримтаа удахгүй дэлгэх байх.Талийгаач Бямбаа шүүгчийн үхэл зүгээр нэг амиа хорлосон хэрэг биш шүү дээ. Тэр хүн цорын ганц гэрч нь байсан юм. Насаараа хууль хяналтын байгууллагад ажилласан хүн гэнэт амиа хорлоно гэж байхгүй.
2019-06-27