Үсээ засуулбал жаргал үргэлжид ирнэ
2019-06-28

 

Аргын тооллын зургадугаар сарын 28. Сугар гариг. Билгийн тооллын Зуны дунд цагаан морь сарын 26. Хоёр мэнгэтэй, гоё хүүхэн одтой, улаан бич өдөр. 

 

Өдрийн наран 04 цаг 58 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хулгай дээрмийг номхотгох, хараал жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. 

 

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогс зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ.

Shuud.mn
Сонин хачин