"Чингис хааны музей" байгуулна
2019-06-28

 

Засгийн газар хуралдаж байна. Хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улаанбаатарт "Чингис хааны музей" байгуулах асуудлыг ирэх долоо хоногийн хурлаар хэлэлцүүлж, батлуулахыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт үүрэг болгожээ.  2019 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар "Чингис хаан судлалын хүрээлэн" байгуулах шийдвэрийг гаргаж байсан. Чингис хаан судлалыг Монгол судлалын бие даасан салбар шинжлэх ухаан болгон хөгжүүлэх зорилготой гэж Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв. 

Shuud.mn
Сонин хачин