В.Путин Эрхүү хотын үертэй тэмцэхэд арми дайчлахыг үүрэг болгожээ 
2019-07-01

 

Эрхүү мужид болсон үерийн хор уршгийг арилгахын тулд шаардлагатай тохиолдолд армийн хүч ашиглах үүргийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд өгчээ. 


ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Үерийн хор уршгийг арилгах талаар Братскд болсон шөнийн зөвлөгөөний үргэлжлэл болгон Сергей Шойгуд шаардлагатай бол Онцгой байдлын албаны ажилд армийг оролцуулах үүрэг Ерөнхийлөгч өгсөн” хэмээн мэдэгдснийг ТАСС агентлаг дамжууллаа. 


Энд дуулгахад Эрхүү мужид үргэлжлэн орсон аадар борооны улмаас үер болж, суурин газрууд усанд автан, онцгой байдлын горим тогтоосон юм. Улмаар Оросын Ерөнхийлөгч Владимир Путин ням гаригт шилжих шөнө тус мужийн Братск хотод усанд автсан суурин газруудын нөхцөл байдлын талаар зөвлөгөөн хийжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, гамшиг нүүрлэсэн газраас 1161 хүнийг нүүлгэн шилжүүлсэн бол үерийн улмаас таван хүн амиа алдаж, хоёр хүн ор сураггүй болсон байна. Мөн 600 гаруй хүн эмнэлгийн тусламж авчээ. 

Зургаадугаар сарын 30-ны ням гаригийн байдлаар Эрхүү мужийн 28 сууринд 4.2 мянган оршин суугчтай 1.7 мянган байшин, автозамын таван  хэсэг усанд автсан бөгөөд түр орогнох 15 цэгт 1.3 мянган хүнийг байршуулсан байна. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Yag vnen
2019-07-03
Зочин:
Харамсалтай манай Улаанбаатарт Туул гол үерлэж голын ус эргээсээ хальж хот суурин газар үерт автаж байхад хамаг хүн сайн дураараа туслаж байсан сан арми болон Оросууд бид нарт хүртэл тусалж байсан гэж сонссон юм байна.
2019-07-01
мал
2019-07-01
zochin:
kkkkkk
2019-07-01
зочин:
Оросууд хойд чигийн хамаг үүлийг буудаад өөрийнхөө нутагт бороо оруулчихдаг улс, энэ удаа шукдаад арай хэтрүүлчихээд баларч байх шиг байна
2019-07-01
Yag vnen
мал
zochin:
kkkkkk