"Playtime 2019" хөгжмийн наадамд хип хопчид оролцоно
2019-07-01

"Playtime 2019" хөгжмийн наадам энэ сарын 5, 6, 7-ны өдөр Монгол Шилтгээнд зохион байгуулагдах гэж байна.

 

2002 онд анх үүсгэн байгуулагдаж байсан энэхүү наадам 17 дахь жилдээ болох юм. Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой наадам юм. 

 

Playtime амьд хөгжмийн наадам нэртэйгээр зохион байгуулагддаг байсан бол энэ жилээс хөгжмийн наадам болж байгаа аж. Тус наадамд хип хоп урсгалын уран бүтээлчид оролцох юм байна.

 

Shuud.mn
Сонин хачин