Д.Тогтохсүрэн: АН асуудалд улс төрийн шийдвэрээр хандаж байна
2019-07-01

 

УИХ дахь МАН-ын бүлгийн хурал түр завсарлаад байна. Завсарлагааны үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд иргэдээс хэр санал авсан бол?

 

-Хөдөө орон нутгаас их санал ирсэн. Өнгөрсөн тав дахь өдөр Их тэнгэрт ажлын хэсэг хуралдаж нэлээд цэгцэлсэн. Тухайлбал, Сумын Засаг даргыг сонгох, дүүргийн Засаг даргыг сонгох асуудалд зохицуулалт хийсэн. Аймгийн ИТХ-ыг байхгүй болголоо гэсэн шүүмжлэл ирсэн. Үүнийг сэргээсэн. Орон нутагт орон нутгийн асуудлыг их ярьсан.  "Давхар дээл"-ийг байхгүй болгох, шүүхийн засаглалын асуудал мөн яригдсан. 

 

-Улс төрийн намыг салбарын нам болголоо гэсэн шүүмжлэл байна. Энэ талаар?

 

-Улс төрийн намыг хариуцлагажуулсан. Санхүүжилтийг ил тод байна гэсэн. Нэг хүний нам байхыг үгүйсгэсэн. 

 

-"Байгалийн баялаг ард түмний өмч" гэсэн заалтыг төрийн өмч болголоо байгаа. Яагаад ард түмний өмч гэснийг өөрчилсөн бэ?

 

-Байгалийн баялаг ард түмний өмч хэвээрээ байгаа. Гэхдээ яаж ашиглах вэ гэдэг дээр асуудал ярьж байна. 

 

-"60 тэрбум", ЖДҮ-д холбогдсон эрх баригчид Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь ёсзүйгүй гэж зарим хүмүүс үзэж байна. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

 

-Ард иргэдтэй уулзахад энэ талаар ярихгүй байгаа. Зарим улстөрчид зохион байгуулалттай ярьж байна. 

 

-Ард нийтийн санал асуулга явуулахад төсвийг хаанаас гаргах вэ?

 

-Төсвөөс л гаргана. 

 

-УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах талаар ямар заалт тусгасан бэ?

 

-УИХ-ын гишүүдийг Үндсэн хууль зөрчсөн болон эргүүлэн татах үндэслэлтэй гэж ҮХЦ үзвэл эргүүлэн татна. 

 

-Гишүүд ямар саналтай байна вэ?

 

-Хуулийн төслийн 21.4-т УИХ-ын Сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно гэсний тогтолцоо гэсэн үгийг  хасах саналыг гишүүдийн олонх гаргалаа.  Сонгуулийг мажоритар системээр явуулах нь зөв гэж асуудалд хандлаа. Хуулийн төслийн бусад заалтуудыг томьёоллын хувьд сайжруулах санал гарч байна.

 

-АН-ын зөвлөл хоёрдугаарт хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Сөрөг хүчинтэйгээ яагаад ойлголцохгүй байна вэ?

 

-АН-ын зөвлөлийн гишүүд улс төрийн шалтгаан мөн намынхаа улс  төрийн шийдвэрээс асуудалд хандаж байгаа болов уу гэж бодож байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг 2014 онд АН-ын гишүүн Н.Батбаяр нарын 47 гишүүний өргөн барьсан хуулийн төсөл. Уг өргөн барьсан хуулийн төслийн бараг 90  хувь нь одоогийн хуулийн төсөлд багтсан төсөл.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
МАНгар минь танай нам л жинхэнэ утгаараа бүх асуудлыг улс төржүүлдэг биз дээ. Бүх нам иргэдийг өөрсөд шигээ бодохоо боль
2019-07-02
irgen:
ene tenegyyd yndsen huulitai nozoldood baihaar duugai hiih estoi ajluudaa hiisen bol deer baisan um, tertee tergui ta nariin buruu bolgoson huuliig shine hymyys zasaj zalruulna ard tymentei hamt
2019-07-02
ҮНДСЭН ХУУЛЬ:
УГ НЬ ИРГЭД ЧИНЬ ТА НАРЫГ ҮНДСЭН ХУУЛИЙГ ЦООХОРЛООД ОРХИ ГЭЭГҮЙ ШД. ЗАЙЛААД ТАРААД ӨГӨӨ Л ГЭЭД БАЙГААМ. ДАН ГЭМТ ХЭРЭГТНҮҮД УЛСАА ЗАРСАН УРВАГЧИД УЛСААСАА ХУЛГАЙЛСАН ХУЛГАЙЧУУД УЧРААС ТАР ГЭЭД БАЙГААМ. ЕРӨНХИЙЛӨГЧ Ч БАС ШУУДХАН ТЭГЖ ХЭЛСЭН.
2019-07-01
Zochin:
Их бөөрөнхий нөхөр, тодорхой юм ярьж чадахгүй байна даа.
2019-07-01
АН-ын бүх гишүүд УИХ-аас гарчихвал ???:
АН ҮХ хэлэлцэхэд байхгүй бол ҮХ-ийн хэлэлцүүлэг хүчингүй болно
2019-07-01
Энэ ёстой бөөрөнхий нөхөр.Чинзориг нь ч тэр ӨВА сонголтууд.
2019-07-01