Туркменистан: Ерөнхийлөгчийн төрсөн өдрийг өргөн тэмдэглэжээ 
2019-07-01

 

Зургаадугаар сарын 29-нд Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов 62 нас хүрсэн бөгөөд түүний төрсөн өдрийг улс орон даяар ёслолын арга хэмжээ, олныг хамасан баяр зохион байгуулж тэмдэглэсэн талаар hronikatm.com мэдээллээ.


Телевизийн хөтлөгчид баяр ёслолын цагаан өнгөтэй хувцас өмсөж, үндэсний баатард зориулан “Туркменистаны ард түмний хувьд аз жаргалтай өдрийн тухай” мэдээлэл дамжуулсан байна. 

Энэ өдөр сүмд санваартнууд, Сайд нарын танхимын гишүүд, хүчний байгууллагуудын дарга нар болон мөргөлчид төрийн тэргүүнийхээ төлөө мөргөл үйлджээ.

 

Мөн төрийн мэдээллийн агентлагийн сайт дээр “алсын хараатай, тулхтай улс төрч” Бердымухамедовын ололт амжилтын талаарх нийтлэл хэвлэгдсэн байна. 


Нийтлэлд “Ерөнхийлөгчийн алсын хараа, тулхтай занг илэрхийлэх Туркменистаны ололт амжилтуудын тоонд ДНБ өндөр, улс төрийн нөхцөл байдал тогтвортой, нийгмийн амжиргаа сайн, олон улсд нэр хүндтэй, худалдаа эдийн засгийн болон дипломат харилцаа хөгжсөн зэрэг нөхцлүүдийг нэрлэж болно. Эдгээр шинж чанаруудаас манай орны болон төрийн тэргүүний төрх харагдаж байгаа юм” гэжээ. 


Түүнчлэн тус улсын ерөнхийлөгчид олон шүлгээ зориулдаг гэдгээрээ алдартай, Гозель Шагулыева гэх яруу найрагч эмэгтэй “Сахиусан тэнгэр чамтай хамт, Аркадаг, чамайг хүндэтгэе” гэсэн шүлэг зохиосноо “Нейтральный Туркменистан” сонин хэвлүүлсэн байна. 


Мөн Туркменистаны Гадаад хэргийн яаман дээр Бердымухамедовын “Туркменистан- Агуу торгоны замын зүрх” нэртэй, турк, украин хэлээр орчуулагдсан номын нээлт болжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
тийм мундаг ерөнхийлөгч юм бол зүгээр баяр хүргээд л болоо юм биш үү.ёстой лай байгаа даа
2019-07-03
amar:
Enhbayariin uye sanaand orchloo.
2019-07-02
Яг Хаант засаг
2019-07-02
идиотизм
2019-07-01
SHON:
Soliotoi ymnuud
2019-07-01