АНУ, БНХАУ-ын худалдааны хэлэлцээр сэргэлээ 
2019-07-02

АНУ, БНХАУ-ын худалдааны хэлэлцээр хэдийнэ эхэлсэн гэж Америкийн тэргүүн Дональд Трамп мэдэгдлээ. 


Хэлэлцээр хийгчид утсаар болон биечлэн уулзах замаар ярилцаж байгаа гэдгийг тэрбээр онцолсон байна. G20  дээд хэмжээний уулзалтын үеэр Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жинпин нар уулзах үеэрээ хэлэлцээрийг сэргээх тухай тохиролцоонд хүрсэн юм. 


Хэдийгээр хэлэлцээр эхэлсэн ч яриа тохиролцоо нь Америкийн талд ашигтай байх ёстой гэж Трамп онцолсныг ТАСС агентлаг дамжууллаа. 


Эргэн сануулахад, Хятад, Америкийн худалдааны дайн энэ оны тавдугаар сараас улам хурцадсан юм. Тодруулбал,  тавдугаар сарын 10-наас эхлэн АНУ Хятадын 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд ноогдуулах татварыг нэмэгдүүлж байлаа.  Түүнчлэн Ерөнхийлөгч Дональд Трамп дахин 300 тэрбум ам.долларын бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлэхийг даалгасан. Энэ нь Хятад улс өмнө нь худалдааны асуудлаар зөвшилцсөн хэлэлцээрээсээ ухарч байгаатай холбоотой гэж АНУ тайлбарласан юм.

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин