Хонконг: Хуулийн төсөл цуцлагдаж, жагсагчид ялав 
2019-07-02

Хонгконгийн жагсагчид долоодугаар сарын нэгний шөнө парламентын байрыг эзлэсэн бол мягмар гаригийн өглөө  цагдаагийнхан нулимс асгаруулагч хий ашиглан жагсагчдыг хууль тогтоох хурлын байрнаас гаргасан талаар ВВС мэдээллээ.


Орон нутгийн цагаар шөнө дунд жагсагчид парламентын байр руу дайран орсон бөгөөд цагдаагийнхан ойртон ирж буй сургаар парламентын хурлын танхимыг жагсагчдын ихэнх нь орхин гарсан байна. Харин сайн дураар гарахаас татгалзсан хүмүүсийг хүчээр гаргажээ. 


Даваа гаригийн орой цагдаагийнхан парламентын байрыг эзлэн авч, орц, гарцыг хаан, хамгаалалт тавьсан жагсагчдыг сэтлэн орсон байна. 

 

Энэ үеэр Парламентын гишүүд болох Тед Уи болон Рой Квонг нар цагдаагийнхны өмнө зогсон, хүмүүс байрыг сайн дураар орхин гарах хугацаа олгохыг хүсчээ. 


Цагдаагийнхан парламентын байр руу хүч хэрэглэн нэвтэрч орсноос цагийн дараа хурлын байр болон ойр орчмын гудамжуудыг жагсагчдаас бүрэн чөлөөлсөн бөгөөд харин жагсагчдыг баривчилсан талаар ямар нэг мэдээлэл гараагүй байна. 


Энд дуулгахад, даваа гаригийн өглөө Хонгконгд дахин эсэргүүцлийн жагсаал эхлэсэн бөгөөд энэ нь Хонгконгийг Их Британиас Хятадад шилжүүлсэн өдөр юм. Өмнө нь Британийн колони байсан Хонгконг 1997 оноос хойш Хятадын удирдлагад очиж, Хятад улстай хийсэн гэрээгээр Хонгконг автономи эрхтэй болсон. Гэвч тэр үеэс хойш, энэ хотыг Хятадын удирдлаганд оруулсан өдөр жил бүр олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал болдог юм. 


Хонгконгчууд санасандаа хүрэв 


Энэ удаагийн жагсаал нь Хонгконгоос Хятад руу сэжигтэн шилжүүлэх хуулийн төслийг эсэргүүцсэн олон өдрийн өргөн цар хүрээтэй жагсаалын үргэлжлэл байсан гэж хэлж болно. 


Тодруулбал, БНХАУ-ын нутаг дэвсгэр дээр гэмт хэрэгт буруутай гэж Бээжин үзсэн хүн бүрийг Хонгконгийн эрх баригчид Хятадад шилжүүлэх эрх олгосон сэжигтэн шилжүүлэх хуулийн төслийг хонгконгчууд хүний эрх зөрчсөн гэж үзэн, өнгөрсөн сараас эхлэн олон нийтийг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулах болсон юм. Хонгконгийн нийт хүн амын гуравны нэгийг цуглуулсан өргөн цар хүрээтэй эсэргүүцлийн арга хэмжээний улмаас эрх баригчид хуулийн төслийг тодорхойгүй хугацаанд хойшлуулах шийдвэр гаргасан ч жагсагчид төслөөс нэг мөр татгалзахыг шаардан, эсэргүүцсэн хэвээр байлаа. 

 

Харин зургаадугаар сараас эхлэсэн олны эсэргүүцэл, долоодугаар сарын нэгэнд үүссэн эмх замбараагүй байдлын дараа Хонгконг дээрх хуулийн төслөөс нэг мөр татгалзахаар болсон байна. 


Тодруулбал, Хонгконгийн ерөнхий сайд Кэрри Лам Deutsche Welle агентлагт өгсөн ярилцлагадаа олны дургүйцлийг төрүүлсэн хуулийн төслийг дахин Хууль тогтоох хурлаар хэлэлцүүлэхгүй гэж мэдэгджээ.

 

Түүнчлэн тэрбээр хуулийн төсөлд тусгагдсан зөрчилтэй байдлын төлөө хүний эрхийн тэмцэгчид болон жагсагчдаас уучлалт гуйн, эрх баригчид хуулийн төслийг дахин хэлэлцэхгүй гэж амлажээ. Өөрөөр хэлвэл хуулийн төсөл 2020 оны долоодугаар сарын хэлэлцэх асуудлаас автоматаар хасагдахаар болсон юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Bid negdej chadahgui bish chadna gedgiig tuuh gerchilne. Gol n olon tom tolgoitoi mongolchuudiig huchtei leader l zangidna
2019-07-02
Mongold tursunduu l gomd
2019-07-02
Manaihan bolohoor zamiin dundaasaa tus tusdaa heden haltar togrog avaad zorilgoosoo butsaad salaad sarnichihdag bhaa. eden shig etsesiig ni uzsen jagsaal neg ch bhgui bhaa
2019-07-02
Зочин:
манайхан бол төрийн ордныг 2 тойрч худлаа хашгирч тэрийгээ тэмцсэн гэж 20,000 төгрөгөө хармаалаад архиа уудаг,аж амьдралынхаа төлөө тэмцдэг улс орон сайхан юм аа
2019-07-02
Ээ чааваас Монголчууд минь өөрсдийгөө нэг харчихаач!!!:
Тэмцэж чаддаг ард түмэн гэж энэ дээ Манайхан хятадуудыг үзэн ядаж нохой гахйнаас дорд үздэг гэтэл бид эд нараас дор байна ш дээ олигтойхон тэмцэж ч чадахгүй өр зээлэндээ баригдчихсан татвар торгуульдаа дарагдчихсан амьдрал ахуй нь гэж авах юмгүй болтлоо байхгүй болчихсон аа ч гэж дугарч чадахгүй олигархиудад дарлуулаал боолын хөдөлмөр хийгээд л амьдарч байна ш дээ
2019-07-02
Том үлгэр жишэн
2019-07-02
Зочин:
Улс үндэстэн нэгдэж чадвал ялдаг л юм байна
2019-07-02