Трамп: Ким Жон Унтай дахин уулзахыг тэсэн ядан хүлээж байна
2019-07-02

 

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай ойрын үед дахин уулзахыг тэсэн ядан хүлээж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсандаа бичжээ. 


“Хойд Солонгосын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Унтай өнгөрсөн амралтын өдрүүдэд уулзахад гайхалтай байлаа. Бидний уулзалт маш сайхан байсан, тэр маш сайн, эрүүл чийрэг харагдаж байлаа. Түүнтэй ойрын үед дахин уулзахыг би тэсэн ядан хүлээж байна” хэмээн Трамп бичсэн байна. 


Мөн АНУ, БНХАУ-ын хэлэлцээрүүд ажлын түвшинд сэргэж байгаа гэдгийг онцолжээ.

 
“Урт хугацаанд оршсон асуудлуудын заримыг нь шийдэхийн тулд манай багууд уулзаж байгаа. Яарах хэрэггүй, гэхдээ бид эцсийн дүнд зорилгодоо хүрнэ гэдэгт би итгэлтэй байна” хэмээн Трамп мэдэгдсэн байна. 


Энд дуулгахад, хоёр орны ажлын түвшний хэлэлцээрүүд Ханойн дээд хэмжээний уулзалтын дараагаас тасалдсан гэж АНУ-ын БНАСАУ-ыг хариуцсан тусгай төлөөлөгч Стивен Бигэн өнгөрсөн сард мэдэгдэж байлаа. Харин одоо эдгээр хэлэлцээрүүд сэргэж, тодорхой үр дүнд хүрнэ гэж Трамп мэдэгдсэн байна. 


Эргэн сануулахад, зургаадугаар сарын 30-ны ням гаригт Трамп Өмнөд Солонгост айлчлах үедээ хоёр Солонгосын хил дээрх цэрэггүй бүсд очин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай уулзсан.  Улмаар тэд хоёр орныг заагласан хилийн шугмыг билэгдэл болгон алхснаар Трамп Хойд Солонгосын нутаг дэвсгэрт хөл тавьсан АНУ-ын анхны ерөнхийлөгч  болсон юм.

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Трамп далдаганаад л байна. Гар барилтыг шинждэг, судалдаг хүмүүс бол Ким пээдгэр, Трамп гөлөг байна л гэх байх даа.
2019-07-02
болд:
Trump er n yah geed bnaa 3 udaa uulzlaa Yu ch shiidsengyi Dahiad uulzahiig huseed bn ch geh shig Er n ter bydyyntei neg orond orj uzeh geed bn uu
2019-07-02
Zochin:
АНУ Ерөнхийлөгч өвгөн Трампын ээлжит ЖҮЖИГ.
2019-07-02