Тусгаар тогтнолын өдрөөр танктай парад хийнэ гэж Трамп амлав 
2019-07-02

АНУ-ын Тусгаар тогтнолын баярын өдрийг тэмдэглэх хүрээнд долоодугаар сарын дөрөвний өдөр нийслэлд байлдааны танк оролцсон парад болно гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. 


“Вашингтонд долоодугаар сарын 04-нд гайхалтай өдөр болно. Маш онцгой. Хотод хэд хэдэн танк байршуулна” хэмээн тэрбээр сэтгүүлчдэд ярьжээ. 


Трампын өгүүлснээр замын хучлагийг гэмтээхгүйн тулд танкуудыг “тодорхой хэсгүүд”-д байрлуулах хэдий ч чухам хаана гэдэг талаар мэдээлэл өгөөгүй байна. Түүнчлэн тусгаар тогтнолын өдрөөр “дэлхийн шилдэг сөнөөгчид” багтсан онгоцууд агаарт хөөрөх гэнэ. 


Ерөнхийлөгч энэ өдөр “Абрамс” танкуудыг олон нийтэд харуулж, тав дахь үеийн F-35 сөнөөгч-бөмбөгдөгч онгоцуудын үзүүлэн нислэг зохион байгуулахыг хүсч байгаа гэж The Washington Post мэдээллээ. Ийнхүү тусгаар тогтнолын өдрөөр цэргийн техниктэй парад зохион байгуулах нь ихээхэн зардал шаардагдах бөгөөд F-35 онгоцны нэг цагийн нислэг гэхэд л 30 мянган ам.доллар байдгийг эх сурвалж онцолсон байна. 


Энд дуулгахад, 2017 оны нэгдүгээр сарын 20-нд ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа авсан Дональд Трамп Парист Елисейн талбайд жил бүр болдогтой адил, цэргийн техник оролцсон парадыг Тусгаар тогтнолын өдрөөр  зохион байгуулах эрмэлзэлтэй байгаагаа удаа дараа мэдэгдэж байлаа. 


Гэвч парад зохион байгуулах төсөв хөрөнгө байхгүй гэдэг шалтгаанаар Вашингтоны хотын захиргаа Трампын санаачилгыг хүлээж аваагүй юм. 


Энд дуулгахад, Америкт цэргийн парад болох нь нэн ховор бөгөөд хамгийн сүүлд, 28 жилийн өмнө, 1991 онд Персийн булангийн дайнд ялсан өдөр Вашингтонд цэргийн парад зохион байгуулж байв. Энэ арга хэмжээнд 8 мянга орчим цэргийн албан хаагч оролцон, Вашингтоны гудамжуудаар байлдааны ажиллагаанд оролцсон цэргийн техникүүд, зэвсэгт хүчний төрөл бүрийн анги салбаруудын төлөөлөгчид, цэргийн найрал хөгжмийн уран бүтээлчид алхан өнгөрч, агаарт цэргийн онгоцууд нисэн өнгөрч байжээ. 


Тухайн үед энэ парадыг 200 мянга орчим хүн үзсэн бөгөөд төсвөөс 12 сая ам.доллар зарцуулсан байна.

 

Харин 2018 онд Ахмад дайчдын өдрөөр парад зохион байгуулахаар төлөвлөж байсан ч 92 сая ам.долларын зардал гарах нь хэт өндөр гэж үзээд цуцлаж байсан юм.  

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
нарийндаа хатсан америкчууд оросоос долоон дор гэдгээ харуулаад байх юм даа чааваас тэгээд өөрсдийг дэлхийн тэргүүлэгч гүрэн ч гэх шиг инээдтэй юм
2019-07-05
Zochin:
Galzuu Trampiin galzuu nihodolj dee. Amerik bol hogiin oron.
2019-07-03
Засмал замаа эвдүүлэх хэрэг гарах байх даа. Танкны жагсаал хийвэл kkk. Гэхдээ хөгжилтэй орон болохоор аргыг нь олох биз. Манай талбай дээр танктай жагсаал хийвэл зам будаа болно доо kkk
2019-07-02
Manai muu Mongolyn maani tsergiin jagsaal yamar urtugtei bdag bol?!
2019-07-02