CU сүлжээ бараа, бүтээгдэхүүнээ эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд хадгалдаг
2019-07-03

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас олон улсын шинж чанартай, цаг үеийн ба нийтийг хамарсан баяр ёслолыг зохион байгуулах нэгдсэн арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна.

 

 

Шалгалтаар “Сэнтрал Экспресс Си Би Эс” ХХК-ийн CU-06 салбар минимаркетад аж ахуйн үйл ажиллагаанд дотоод хяналтын журам баталсан боловч дотоод журмаа мөрдөж ажилладаггүй. Мөн бүтээгдэхүүнийг хадгалалтын горимын дагуу хадгалдаггүй, барааны эмх цэгц байхгүй, агуулахад бараа, бүтээгдэхүүнийг эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангахгүй орчинд хадгалдаг, цэвэрлэгээ, үйлчилгээг хангалтгүй хийдэг зэрэг зөрчил илэрчээ.

 

Илэрсэн зөрчилд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсгийг үндэслэн шийтгэл оногдуулж, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

 

Б.Болд

Shuud.mn
Сонин хачин
Harin tiin yumniih ni une ni dendvv undur baliar zavaan baraanii songolt muu ajillaj bgaa zaluuchuud ni gej dvvrtsen baliar yumnuud bdag shd shuud shalaa ugaaj bsan garaaraa hvnii avah baraag bariad kassandaa bicheed zogsood bval yahuu unen baliar tseverlegch ni kasschin bas hudaldagch ged aimaar olon ajiliin bairand ajildiinmuu tegeed chi shal ugaaj bsan bohir garaa ugaalgui hvnii yum bichlee geheer irguu maanag tsarai gargaad zogsood bn ezen so ni teg gej zaadiimuu
2019-12-21
zochin:
heregtei baraa baihgui hogiin delguur haagdaasai ....zda
2019-07-04
zochin:
ene urt tsagaani tendeh mon uu,languu n hooson tseverlegee muutai gazar sanagdsan.baraanii songolt bol bur baihgui.tegeed languu n hooson baigiin boluu
2019-07-03
CU ашигтай ажиллах уу?:
Солонгосын CU минимаркет сүлжээ дэлгүүр борооны дараах мөөг шиг автобусны буудал бүр дээр ба олон хүний хөлийн газар бүрт олноороо нээгдэж байна. Цөөн хэдэн залуучуудаас өөр хүн ордоггүй, хөнгөн зууш, солонгос бэлэн гоймон янз янзаараа л байх юм билээ. Ашиггүй байхад яагаад ийм олноор нь байгуулах зөвшөөрөл олгодог юм бэ?
2019-07-03