С.Бямбацогт: Өнөөдөр Ерөнхийлөгчтэй нийлээд 78 Ерөнхий сайдтай болчихоод байна
2019-07-03

 

 

Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад ажлын хэсэг хариулав.

 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

 

-Үндсэн хууль үүргээ гүйцэтгэсэн. Өнөөдрийг хүртэл олон харьцааг зохицуулж ирсэн гэдэгтэй санал нэг байна. Өнөөдрийн хэлэлцэж байгаа төсөлд нэг санал байна. Монголын төрд зөв төрийн зохицуулалт тусгагдаж байна. Улс орноо хуримтлалтай, эдийн засгийн хувьд хүчирхэг болгох хэрэгтэй. Үүнд төрийн бодлого хэрэгтэй. Үндсэн хуульд эдийн засагжуулах бодлого тусгах хэрэгтэй байна.

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

 

-Тогтвортой хөгжлийн бодлого төсөлд тусч байгаа. Үндсэн хуульд тогтвортой хөгжлийн бодлого гэсэн зүйл байхгүй. Ямар ч Засгийн газар гарсан урт хугацааны хөгжлийн бодлоготой байвал улс орон хөгжинө. Тийм учраас бид Үндсэн хуулийн 25.1.7-д Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлого” гэдэг үг оруулж ирж, хариуцсан бүтцийг бий болгохоор томъёолсон. Харин энэ нь Засгийн газрын харъяа байгууллага байх эсэх дээр ажлын хэсгээс дэмжлэг аваагүй.  Социализмын үед Улсын төлөвлөгөөний комисс гэж байсан. Тэнд улсын хөгжлийг тав таван жилээр төлөвлөдөг байсан. Одоо манайд ийм байгууллага байхгүй.

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

 

-Хөгжлийн бодлогын талаар санал нэг байна. Үндэсний хөгжлийн бодлогогүй явж ирсэн. Бодлогоо зөв гаргах хэрэгтэй байна.

 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

 

-УИХ-ын дарга, гишүүн, Ерөнхийлөгч хэн байхаас үл хамаарч өөрсдийн амьдралаа аваад явах бодлого хэрэгтэй. Герман, Америк, Япончууд улстөрчдөө ч таньдаггүй. Гэтэл бид таниад, мэдээд байдаг. Бид төрийн тогтолцооны асуудлыг маш сайн мэддэг. Харин яаж тогтвортой хөгжлийн бодлоготой нийгмийг байгуулах вэ? Тиймээс энэ төсөлд эдийн засгийн харилцааг дэмжих заалт оруулж өгөөч ээ.

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

 

-Бид чөтгөрийн гурвалжинд орсон. Эдийн засаг хямрахаар ард  иргэд ажилгүй, орлогогүй болдог. Ард иргэдийн амьдрал хүндрэхээр бухимдана. Үүн дээр улстөрчид популист хийгээд байдаг. Хариуцлага, хяналт, тогтвортой байна гэсэн үндсэн агуулга дээр Үндсэн хуульд өөрчлөлт орж байна. Дээрээ суудлаа олохгүй байгааг тэгшлэхийн тулд дээрээ суудлаа олдог болгох хэрэгтэй. Төр нь төр шиг, нам нь нам шиг болгохын тулд Үндсэн хуульд өөрчлөлт орж байна. Өнөөдөр Ерөнхийлөгчтэй нийлээд 78 Ерөнхий сайдтай болчихоод байна. Үүнийг засах хэрэгтэй. УИХ гүйцэтгэх засаглалын эрх мэдэл рүү орохгүй хуулиа баталдаг, Ерөнхийлөгч нь эв нэгдлээ илэрхийлээд явж байх хэрэгтэй. Энэ байдлаар дээрээ суудлаа олчихвол доороо гүйдлээ олно. Эдийн засгийн харилцааг дэмжих заалтыг Үндсэн хуульд оруулах хэрэгтэй.

 

Хуульч О.Мөнхсайхан:

 

-Манай үндсэн хуульд хувийн аж ахуй эрхлэхийг дэмжинэ гээд ерөнхий заалтууд байдаг. Дэлхийн өрсөлдөх чадварын индексээр хамгийн сайн явж байгаа 30 улсын гуравны хоёр нь парламентын засаглалтай, Засгийн газрын тогтвортой байдлыг хангасан, хуулийн тогтвортой чанарыг агуулсан байна. Хараат бус шударга шүүх хэрэгтэй. Бизнесийн маргаанд хараат бус шүүх байхгүй байна.

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
ene neg ulaan avilgach odoo bolioosoi. Elbegdrojiin jinhen buunii nohoi.
2019-07-05
Одоо л мэдэж гэнэ:
Бямбацогт гэж балин хамарлсан далан худалч
2019-07-03
Byambazogtoo chi odoo ingej solioroxgyi shy. Dabxar deelgyi zasag baigyylaxiig chi exlej esergyyzej ymar ch medleg bolobsrolgyi chadalgyi dyygee xudulmuriin yamnii gazriin darga, kampaaniixaa neg ch udur turd ajillaj yzeegyi yomnuudiig end tend shaxsan chin odoo boltol turd gai lai bolj bn. Songuuli duxuxuur ulin xuzaj uuzaaraa gazar nydexee l bolichix
2019-07-03
Byambazogtoo chi odoo ingej solioroxgyi shy. Dabxar deelgyi zasag baigyylaxiig chi exlej esergyyzej ymar ch medleg bolobsrolgyi chadalgyi dyygee xudulmuriin yamnii gazriin darga, kampaaniixaa neg ch udur turd ajillaj yzeegyi yomnuudiig end tend shaxsan chin odoo boltol turd gai lai bolj bn. Songuuli duxuxuur ulin xuzaj uuzaaraa gazar nydexee l bolichix
2019-07-03
ХУРЦААС.....:
ЖДҮ-ГИЙН 49 ХУЛГАЙЧТАЙ, БАНДААШНЫ ХЭРЭГТЭЙ МАН-Ы БҮЛЭГТ ҮНДСЭН ХУУЛЬ ОРОЛДОХ ЭРХ ОЛГОХГҮЙ ЭЭ БИД............. ПРОКУРОРООС ХЭРЭГ НЭЭСЭН МӨД УИХ ӨӨРӨӨ ЧАДАМЖГҮЙ БОЛОХ ГЭЖ БНА ДООООООО КККК.....МӨРӨӨД.
2019-07-03
ХУРЦААС.....:
ЖДҮ-ГИЙН 49 ХУЛГАЙЧТАЙ, БАНДААШНЫ ХЭРЭГТЭЙ МАН-Ы БҮЛЭГТ ҮНДСЭН ХУУЛЬ ОРОЛДОХ ЭРХ ОЛГОХГҮЙ ЭЭ БИД............. ПРОКУРОРООС ХЭРЭГ НЭЭСЭН МӨД УИХ ӨӨРӨӨ ЧАДАМЖГҮЙ БОЛОХ ГЭЖ БНА ДООООООО КККК.....МӨРӨӨД.
2019-07-03