Дэлхийн шилдэг байшинг шалгаруулжээ 

img

AR House 2019 уралдааны шүүгчид дэлхийн хамгийн шилдэг байшинг шалгаруулжээ. Жил бүр зохион байгуулагддаг уралдаанд энэ жил дэлхийн өнцөг булан бүрээс 200 гаруй төсөл цугларснаас  Японы Курасики хотод байх байшин шалгарсан байна. 


NHK агентлагийн мэдээлснээр барилгын компани Япон хуучны байшинг сэргээн засварлаж, орчин үеийн хэв маяг шингээн, сул зай талбайг нэмэгдүүлсэн байна. Үүний хажуугаар модон багана нэмж суурилуулан, хуучин уламжлалт дээврийг хэвээр үлдээжээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ