Үндсэн хуулийн өөрчлөлт: Р.Амаржаргалын ҮГ
2019-07-03

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ хэлэлцэж байна. Уг өөрчлөлтийн зарим заалтыг Ерөнхий сайд асан Р.Амаржаргал хэрхэн харж байгааг бид онцоллоо.

 

 

Тухайлбал, Шүүгчийн хариуцлагын зөвлөл байгуулах тухай заалтын талаар Р.Амаржаргал ийм байр суурь илэрхийлж байна.

 

Тус зөвлөлд шүүн таслах ажлын туршлагатай гурван хуульч байна. Ямар шалгуураар яаж тогтоох вэ? Яаж шалгаж тэр хүмүүст ийм эрх мэдэл өгөх гээд байгаа юм, БҮҮ МЭД.

 

Хуульзүйн гурван эрдэмтэн багтана. Хуульзүйн эрдэмтэн гэж ямар хүнийг хэлж байгаа юм. Доктор уу, магистр уу, академич уу.

 

Иргэдийн төлөөлөл гурав байна. Ямар хүмүүсийг яаж сонгож оруулах вэ? Энэ есөн хүн шүүгч нарын хувь заяаг шийдэх юм байна. Шүүх засаглал хараат бус байх уу эсвэл мафи, олигархиудын гар хөл болох уу гэдэг нь эргэлзээтэй байна.

 

Мөн тэрбээр УИХ дэргэдээ хянан шалгах түр хороо байгуулах тухай заалтын талаар "Эрх мэдэл дутаагүй. Хамгийн гол нь үүргээ давхар эрх гэж ойлгоод байгаад л учир байна. Эрх мэдлийг хүн бүр өөр өөрийнхөө хэлж, тайлбарлаад эцэст нь эрх мэдэл дутсан гэж ойлгож байна. Эцэстээ явсаар УИХ хууль тогтоогч бус яллагч байгууллага болгох өөрчлөлтийг Үндсэн хуулиндаа оруулах гээд сууж байна" гэсэн байр суурийг илэрхийллээ.

 

Б.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
Busad orond:
Parlament zarim asuudlyg nyagtlan shalgadag, yalanguya ZG-iin ajlyg tsonh ni parlament dotor hyanah mehanizm l yum shyy dee. Shyyh esvel Ardyn Hyanan Shalgah Horoo bish.
2019-07-03