МАН Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авч, Үндсэн хуулийн II хэлэлцүүлгийг хойшлууллаа
2019-07-03

МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг энэ долоо хоногт хийхээр УИХ төлөвлөсөн байлаа. Ерөнхийлөгчийн зүгээс уг хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг наадмын дараа хийх саналыг УИХ-д хүргүүлээд байсан юм. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

 

-Ерөнхийлөгч Үндсэн хуулийн төсөлд өөрийн саналаа тусгуулахаар судалж байна гээд Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг наадмын дараа хийх санал ирүүлсэн. Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийн нэгдсэн чуулганы  хуралдааныг долдугаар сарын 16-наас эхлүүлэхээр шийдвэрлэж байна. Энэ хугацаанд дэд ажлын хэсэг хуралдана. 100 орчим зарчмын зөрүүтэй санал байгаа.  Энэ бүхнийг нэгтгэнэ. Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ хэмээгээд сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

-Хаврын чуулган хэзээнээс завсарлах вэ?

 

-Хуулийн дагуу хаврын чуулганы хаах хугацаа долдугаар сарын нэгэнд дууссан. Тиймээс хаврын чуулганыг долдугаар сарын таванд хаагаад, ээлжит бус чуулганыг нээнэ гэж үзэж байгаа.

 

-Ээлжит бус чуулган хэдий хүртэл үргэлжлэх вэ?

 

-Ээлжит чуулган завсарлаад ээлжит бус чуулганаар Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг хийнэ. Ерөнхийлөгч Үндсэн хуулийн төсөлд байр сууриа илэрхийлж, саналаа өгнө гэж байгаа. АН Ерөнхийлөгчийн байр суурьтай жил байр суурьтай байгаа. Тиймээс хоёрдугаар хэлэлцүүлгийг энэ сарын 16-наас хийхээр болж байна. Ерөнхийлөгчийн болон АН-ын ирүүлсэн саналыг хоёрдугаар хэлэлцүүлгээр хийгдэнэ. Зөвшилцөл, ойлголцлоор явагдах учир чуулганы хугацааг хэзээ завсарлахыг хэлэхэд хэцүү. 

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Хүүк эзэнтэйгээ тохирч ээ дээ, ккккк
2019-07-03