Путин: Би ард түмэн өөрсдөө хувь заяагаа шийдэхийг дэмждэг
2019-07-04



 

Их хорийн дээд хэмжээний уулзалтын өмнө The Financial Times сонины редакторууд Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтай хийсэн ярилцлагыг товчлон хүргэж байна. 


Л.Барбер : Таныг төрийн эрхэнд байх 20 жилийн хугацаанд дэлхий ертөнц хэрхэн өөрчлөгдсөн бэ?

В.Путин: Нэгдүгээрт, би энэ 20 жилийн туршид төрийн эрхэнд байгаагүй. Та бүхний мэдэж байгаачлан, дөрвөн жил Засгийн газрын тэргүүн байсан. Энэ нь Оросын Холдбооны Улсад дээд засаглал биш. Гэхдээ засгийн бүтэж, дээд албан тушаалд олон жил байгаа учир юу хэрхэн өөрчлөгдсөн гэдэг талаар үнэлэлт дүгнэлт өгч болно л доо. Та ярианы эхэнд худалдааны дайн, Персийн булангийн нөхцөл байдлыг дурдсан. Нөхцөл байдал сайжраагүй, шулуухан хэлбэл илүүтэй тэсрэх аюултай болсон. 


Л.Барбер: Та тэгэхээр өнөөгийн дэлхий ертөнц олон салангид хэсгээс бүрдэж байна гэж үзэж байгаа хэрэг үү? 


В.Путин: Мэдээж, “хүйтэн дайн”-ы үед “хүйтэн дайн”  байсан учраас маш муу байсан. Энэ бол үнэн. Гэхдээ олон улсын харилцааны бүхий л оролцогчид баримталдаг дүрэм ядахнаа байлаа. Баримталдаг эсвэл баримлахыг хичээдэг дүрэм байсан. Харин одоо ямар ч дүрэм журам байхгүй бололтой.  Энэ үүднээс нь үзвэл дэлхий ертөнц илүүтэй олон салангид хэсгээс бүрдсэн, тааварлахад бэрх болсон нь хамгийн чухал бөгөөд хамгийн гунигтай нь. 


Л.Барбер: Ноён ерөнхийлөгч өө, та Америкийн 4 ерөнхийлөгчийг маш ойроос ажигласан, 5 ерөнхийлөгч ч гэж хэлж болно. Та тэдэнтэй шууд харилцсан туршлагатай. Ноён Трамп өмнөх ерөнхийлөгчдөөс юугаараа ялгаатай байна вэ? 


В.Путин: Бид бүгдээрээ л нэг нэгээсээ ялгаатай байдаг. Хурууны хээ бүр адилгүй байдаг шиг адилхан хүмүүс  гэж үгүй.  Хүн бүрт давуу тал бий, дутагдалтай талын тухай сонгогчид л ярина биз. Ер нь АНУ-ын бүхий л төрийн тэргүүнүүдтэй найрсаг, жигд харилцаатай байсан. Заримтай нь илүү, заримтай нь арай бага холбогдож байлаа. 


Хамгийн анх Америкийн Ерөнхийлөгчидтэй харилцсан туршлага бол Билл Клинтонтой харилцсан явдал байв. Зарчмын хувьд энэ нь эерэг байсан. Гэхдээ түүний үүрэгт ажлын хугацаа дуусч байх үед бид харилцсан, энэ харилцаа жигд, албан хэргийн шинжтэй байлаа. Би дөнгөж л албан тушаалдаа орсон залуухан ерөнхийлөгч байсан. Тэр түншийн ёсоор надтай хэрхэн харилцаа тогтоож байсныг одоо хүртэл дурсдаг. Би түүнд өнөөг хэр нь талархаж явдаг юм. 


Бусад ерөнхийлөгчдийн хувьд гэвэл янз бүрийн л цаг хугацаа байсан, бид төрөл бүрийн асуудлыг шийдэх хэрэгтэй болдог байлаа. Харамсалтай нь ихэвчлэн санал зөрөлддөг, бидний хувьд, АНУ-ын хувьд ч, түүнчлэн дэлхий дахинд чухал зарим асуудлаар бидний санаа бодол зөрөлддөг байлаа. Жишээлбэл, олон улсын аюулгүй байдлын гол хүчин зүйл гэж би үздэг Пуужин устгах гэрээнээс АНУ дангаар гарсан асуудал байна. 


Бид энэ сэдвээр удаан хэлэлцсэн, маргасан, төрөл бүрийн шийдвэр санал болгосон, Америкийн түншүүдээ гэрээнээс гарахгүй байхыг ятгахын тулд ихээхэн эрчтэйгээр оролдлого хийсэн. 


Пуужин устгах тал дээр АНУ, Орос, Европ гээд хамтын ажиллагаа санал болгосон. Хамтын ажиллагааны тодорхой үзүүлэлтүүд, пуужингийн аюулын чиглэлүүдийг тодорхойлсон, технологи солилцох, шийдвэр гаргах механизм боловсруулах талаар тусгасан зэрэг олон талыг хамарсан хамтын ажиллагааны санал тавьсан. Энэ бол тун бодит санал байсан юм. 


Америкийн түншүүд тухайн үед энэ саналыг хүлээн авсан бол өнөөдөр дэлхий ертөнц өөр байх байсан гэдэгт итгэлтэй байна. Харамсалтай нь үйл явдал болоод өнгөрсөн. Одоо бид шинэ зэвсэглэл, шинэ цэргийн технологийн хөгжилтэй холбоотой үйл явдал өөрөөр өрнөж байгааг бид харж байна. Одоо яая гэх вэ, гэхдээ энэ бидний сонголт биш. Гэхдээ өнөөдөр нөхцөл байдлыг хурцатгахгүйн тулд бүхнийг хийх ёстой. 


Л.Барбер: Ноён Ерөнхийлөгч өө, та Хятадын дарга ноён Ши Жинпинтэй маш олон удаа уулзсан. Орос, Хятад улс нэг нэгэндээ илүү ойр болсон. Та “Хятадын сагс руу арай их өндөг хийгээд байгаа юм” биш үү?  (Орч. Нөөц хувилбар бодохгүй нэг л хувилбарыг чухалчилах өөрөөр хэлбэл гагцхүү Хятад улсад найдлага тавиад байна уу гэсэн утгаар асуужээ). Оросын олон улсын бодлого, тэр дундаа таны удирдлагын үед үргэлж л бүгдтэй хэлэлцээр хийхийг эрхэмлэдэг шүү дээ. 


В.Путин: Нэгдүгээрт, бидэнд хангалттай олон өндөг бий, харин өндгөө хийх сагс тийм ч олон биш.

 Хоёрдугаарт, бид үргэлж эрсдлийг үнэлдэг. 

Гуравдугаарт, Хятадтай харилцах манай харилцаа түр хугацааны улс төрийн ашиг хонжоо олох дээр тулгуурлаагүй. Хятадтай Найрамдлын гэрээг 2001 онд байгуулсан, би буруу зөрүү санаагүй бол, зөөлнөөр хэлэхэд АНУ болон Хятадын хооронд эдийн засгийн салбарт өнөөгийн маргаан гарахаас олон жилийн өмнө энэ гэрээ байгуулагдсан гэдгийг та анхаарна уу. 


Хятад манай хоёр хэн нэгний эсрэг бодлого боловсруулахгүй байгаа. Бид хамтын ажиллагаагаа хөгжүүлэх төлөвлөгөөгөө л шат дараатай хэрэгжүүлж байна, 2001 оноос хойш бид үүнийг хийсэн, бид ердөө л төлөвлөгөөгөө үе шаттайгаар биелүүлж байна. 


Л.Барбер: Орос улс Ази, Европ хоёр тив дамнан оршдог. Мөн та Хятад улс тэнгисийн цэргийн хүчээ нэмэгдүүлэх тал дээр юу хийж байгааг та харж л байгаа. Номхон далай дахь болзошгүй асуудлууд, газар нутгийн маргааныг та ямар байдлаар шийдэх вэ? Аюулгүй бйдлын энэ шинэ бүтцэд Орос улс ямар нэг үүрэгтэй оролцох уу? 


В.Путин: Хятадын тэнгисийн цэргийн хүч нэмэгдэж байгаа талаар та сая хэллээ. Мөн л би буруу санаагүй бол Хятадын нийт цэргийн зардал нь 117 тэрбум доллар. Харин АНУ-ынх 700 гаруй байдаг. Гэтэл та нар Хятадын цэргийн хүч өсч байгаа гэж хүмүүсийг айлгах гэж байгаа юм уу? Ийм зардалтай байхад боломжгүй зүйл. 


Оросын тухайд гэвэл, Орос ч Номхон далайд флоттой, энэ флотыг төлөвлөгөөнийхөө дагуу хөгжүүлнэ. Мэдээж бид дэлхий ертөнц дээр болж буй үйл явдлуудад хариу өгч, улс орнуудын хоорондын харилцаанд гарч буй асуудлууд дээр анхаадаг, бид үүнийг харж байгаа. Гэхдээ энэ нь зэвсэгт хүчнээ хөгжүүлэх, тэр дундаа Алс дорнод дахь цэргийн хүчээхөгжүүлэх манай төлөвлөгөөг өөрчлөхгүй.


Бидний хүч өөрсдөд минь хангалттай, бид өөрсөддөө итгэлтэй байдаг. Бид том гүрэн. Гэхдээ Алс Дорнодод Оросын атомын шумбагч онгоцуудын бааз байрласан, бид тэнд төлөвлөгөөнийхөө дагуу, тэр дундаа Хойд тэнгисийн замын аюулгүй байдлыг хангахын тулд батлан хамгаалахын нөөц боломжоо нэмэгдүүлнэ. 


Энэ тал дээр бид өөрсдийн түншүүдээ, тэр дундаа Хятадын түншүүдээ татан оролцуулах эрмэлзэлтэй байгаа. Америкийн тээвэрлэгчидтэй мөн Хойд тэнгисийн замыг сонирхож байгаа Энэтхэгтэй ч тохиролцохыг үгүйсгэхгүй. 


Бид Ази-Номхон далайн бүс нутаг дахь хамтын ажиллагаанд илүүтэй чиглэгдсэн, мөн Орос улс нөхцөл байдлыг тогтворжуулахад дорвитой, анзаарагдахуйц, эерэг хувь нэмэр оруулж чадна гэж үзэх бүхий л үндэслэл надад байна. 


Л.Барбер: Хойд Солонгостой холбоотой өнөөгийн нөхцөл байдлыг та хэрхэн үнэлж байна вэ? Эцсийн дүнд ямар ч хэлэлцээр эсвэл тохиролцоо  Хойд Солонгост цөмийн зэвсэг бий эсвэл энэ нь боломжтой гэж  хүлээн зөвшөөрөх ёстой гэж та үзэж байна уу? Цөмийн зэвсэглэлийг бүрэн устгах боломжтой юу? Ноён Ерөнхийлөгч өө, Орос улс хуурай газраар бага ч гэсэн Хойд Солонгостой хиллэдэг учраас би таниас үүнийг асууж байгаа юм л даа. 


В.Путин: Бид Хойд Солонгосыг цөмийн гүрэн гэж хүлээн зөвшөөрөх эсэхээс үл хамааран тэдний цөмийн нөөц багасахгүй.  Бид бодит байдал дээр тулгуурлах ёстой, бодит байдал бол зарчмын хувьд олон улсын энх тайван болоод аюулгүй байдалд аюул заналхийлж байгаа. 


Гэхдээ, энэ асуудал хаанаас үүсэв гэсэн өөр асуулт гарч ирнэ. Ливи, Иракт болсон эмгэнэлт үйл явдлын дараагаас олон орон ийм байдалтай нүүр тулахгүйн тулд ямар ч үнээр хамаагүй аюулгүй байдлаа хамгаалах зүй ёсны хүсэлтэй болсон. 


Одоо бид Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй болгохын тулд шахах талаар ярих биш харин Хойд Солонгосын аюулгүй байдлыг хэрхэн хангах, дэлхийн аль ч орон, тэр дундаа Хойд Солонгос өөрийгөө олон улсын харилцааны бүхий л оролцогчид ягштал баримталдаг олон улсын эрхзүйн хэм хэмжээгээр хамгаалагдсан, аюулгүй байгаагаа мэдэрдэг байлгахын тулд юу хийх вэ гэдгээ бодох ёстой. 


Баталгааны талаар бодох ёстой, мөн үүн дээр үндэслэн Хойд Солонгостой хэлэлцэх ёстой юм.
Нэг талаас тэвчээр гаргаж, энэ оронд хүндэтгэлтэй хандаж, нөгөө талаас цөмийн статус болон цөмийн зэвсэг байгаа гэдэгтэй холбоотойгоор үүсч буй аюул заналыг ойлгох хэрэгтэй. 
...Хойд Солонгосын аюулгүй байдлыг хангах тал дээр энэ улс санаа зовниж байгаад хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Хүндэтгэлтэй хандаж,  Хойд Солонгос итгэлтэй байх аюулгүй байдлыг хангах аргыг олох ёстой. Ингэж чадвал, нөхцөл байдал өнөөдөр хэний ч хүлээж байгаагүйгээр өрнөнө гэдэгт итгээрэй. 


Л.Барбер: Танай улс нөхцөл байдалд оролцох шийдвэр гаргах үед Сирийн эрсдэл хэр өндөр байсан бэ? 


В.Путин: Хангалттай их. Гэхдээ мэдээж би энэ талаар урьдчилан сайтар бодсон, бүхий л нөхцөл байдлыг цэгнэн, эеэг сөрөг талыг бүгдийг нь бодолцож үзсэн. Оросын эргэн тойронд үүсэх нөхцөл байдал, ямар үүр дагавар гарах вэ гээд бүгдийг цэгнэж, туслахууд, сайд нар, зөвхөн хүчний салбарын сайд нар төдийгүй бусад удирдлагуудтай ярилцсан. Эцсийн дүнд , энэ нөхцөл байдалд оролцохгүй, олон улсын алан хядах байгууллага манай хилийн цаана хүчирхэгжихийг зүгээр л хараад сууснаас Сирийн үйл хэрэгт идэвхитэй оролцох нь Оросын хувьд, ОХУ-ын ашиг сонирхлын хувьд эерэг үр дагавар авчирна гэж тооцсон. 


Л.Барбер: Сирид та нарын өөр дээрээ авсан эрсдлээс ямар үр дүн гарав? 


В.Путин: Сайн, эерэг үр дагавар гарсан гэж би үзэж байна. Бид төсөөлж байснаасаа илүү их амжилтанд хүрсэн. Нэгдүгээрт, Ороос руу эргэн очихоор төлөвлөж байсан олон алан хядах дайчдыг устгасан, энэ бол хэдэн мянгаар тоологдоно. Тэд Орос эсвэл манай руу визгүй зорчдог орнууд руу ирэх байсан. Аль нь ч байлаа гэсэн бидэнд адилхан л аюултай. 


Хоёрдугаарт, манай улсаас газарзүйн хувьд ойр байдаг бүс нутгийн нөхцөл байдлыг бид тогтворжуулж чадсан. Энэ бол тун чухал. 
Бид ингэснээрээ Оросын дотоод аюулгүй байдлыг хангахад шууд нөлөөлсөн, энэ бол гуравдугаарт. 


Дөрөвдүгээрт, бид бүс нутгийн бүхий л орнуудтай хангалттай сайн, ажил хэргийн харилцаа тогтоосон, мөн Ойрхи Дорнодын бүс дахь манай байр суурь тогтвортой болсон.


Бид Сирийн төр улсыг хадгалж чадсан. Ингэж чадаагүй бол Оросын хувьд сөрөг үр дагавар гарах байлаа. 

Манай зэвсэгт хүчин дэлхийн ямар ч цэргийн сургуулилтаар олж авах боломжгүй практикийг олж авсан, нуух юу байх вэ. 


Л.Барбер: Та ноён Асад төрийн эрхэнд үлдэхийг дэмждэг үү? Эсвэл Орос улс төрийн эрхэнд өөр хүн гарахыг дэмжих үү? 


В.Путин: Сирийн ард түмэн хувь заяагаа өөрсдөө бие даан шийдэхийг би дэмждэг хүн.
...Бид саяхан Америкийн өмнөх захиргаатай энэ сэдвээр ярилцан, “за яах вэ, Асад өнөөдөр явлаа гэж бодоё, харин маргааш яах вэ?” гэж асуусан.  Бид мэдэхгүй гэж хариулж байлаа. Гэхдээ та нар маргааш юу болохыг мэдэхгүй байгаа юм бол өнөөдөр ингэж ширүүлэх ямар шаардлага байгаа юм бэ? Болхи мэт санагдах байх, гэхдээ ажил хэрэг ийм л байна. 
Тиймээс бид сайтар бодож, харж, хаашаа ч яарахгүй байхыг эрхэмлэдэг. 

Л.Барбер: Ноён ерөнхийлөгч өө, та Венесуэлд мөн төрийн эрхэнд өөр хүн гарахад бэлэн биш байгаа юу? Та Ерөнхийлөгч Мадурог дэмждэг үү? 


В.Путин: Бид ярианыхаа эхлэлийг их л сайхан тавьсан.. Одоо миний хэлэх зүйлд та битгий уурлаарай, та надад уурлахгүй биз? Бид их л сайхан эхлэсэн, нухацтай яриа өрнүүлсэн, харин та цаашлах тусмаа Оросыг “өөнтөглөөд” байна.  Венесуэлд болж буй үйл явдалтай бид ямар ч хамаагүй шүү дээ, ойлгож байна уу? 


Л.Барбер: Тэгвэл Каракаст танай зөвлөхүүд юу хийж байгаа юм? 


В.Путин:  Та намайг дуустал ярих боломж олговол би одоо хэлье. Энд ямар ч асуудал байхгүй. 
Бид Чавес Ерөнхийлөгчийн үед л зэвсэг зардаг, яммар нэг хязгаарлалт, асуудалгүйгээр зэвсгээ хууль ёсоор , дэлхий нийтийн жишгээр, бүх хүн, америкчууд, британчууд, хятадууд хийдэг шиг зэвсгийн худалдаа хийдэг байлаа. 


Бидэнд гэрээ бий, гэрээнд бид худалдсан цэргийн техник үйлчилгээг хийж, мэргэжилтнүүдийг сургаж, техникийг байлдааны чадвартай хэвийн байдалд байлгахад дэмжлэг үзүүлэх ёстой гэж заасан байгаа. Бид ийм үйлчилгээ үзүүлж байна.  Тэнд манай цэргүүд байхгүй би Америкийн түншүүддээ олон удаа хэлсэн. Ойлгож байна уу? Мэргэжилтнүүд, зааварлагчид байгаа, тийм ээ, тэд ажлаа хийж байгаа. Энд өгүүлэхэд, тэндээс манай зөвлөх болон мэргэжилтнүүдийн бүлэг саяхан эргэн ирсэн. Хэсэг хугацааны дараа дахин очиж магадгүй. 


Бидэнд тодорхой тохиролцоо, гэрээ хэлэлцээр бий, манай онгоцууд Венесуэл рүү заримдаа нисдэг, бэлтгэлд оролцдог, тэгээд л боллоо. Манай зарим түншүүдийн хийдэг шиг, бид тэнд босогчдыг удирдаад байгаа болж байна уу, эсвэл бид Ерөнхийлөгч Мадурогийн үйлдлийг удирдаад байгаа юм уу? Тэр бол Ерөнхийлөгч, түүний үйлдлийг удирдах ямар хэрэгтэй юм. Тэр өөрөө бүхнийг удирддаг. Сайн эсвэл муу гэдэг нь огт өөр хэрэг, бид үнэлэлт дүгнэлт ч өгдөггүй. 


Эдийн засгийн үүднээс харвал тэнд олон зүйлийг өөрөр хийх боломжтой байсан гэж би бодож байна. Гэхдээ бид энэ асуудалд оролцохгүй, энэ бол манай хэрэг биш. Бид Венесуэл рүү хэдэн тэрбумыг оруулсан, манай компаниуд ихэвчлэн газрын тосны салбарт хэдэн тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн. Тэгээд юу гэж? Бусад орнууд ч хөрөнгө оруулж байгаа шүү дээ. 


Оросоос л бүх юм болж байгаа мэт ярих. Энэ тийм биш ээ, үнэнтэй нийцэхгүй. Тэр өөрийгөө тунхагласан бүх ерөнхийлөгчид, сөрөг хүчний лидерүүд хаана байна? Зарим нь гадаадын элчин сайд руу зугатаж, хэн нэгэн нь нуугдаж, өөр нэгэн нь өөр хаашаа ч юм алга болсон. Бид үүнд ямар хамаатай юм? Венесуэлчууд өөр хоорондоо л асуудлаа шийдэх ёстой, гүйцээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Алдаа гаргасан болоод огцруулаа биз!
2019-07-07
зочин:
Дууслаа байхдаа ч яахавдээ!
2019-07-07
Зѳв ч байж магадгүй! Манайхан шиг юм бүхэнд ѳѳр ѳѳртѳѳ тус нэхэж уралдаж уралцсан, бэлэнчлэх сэтгэлгээндээ автаад ажил олдсон ч хийх дургүй, юм бүхэнд тѳррүүгээ дайрч давшилж байдаг хүмүүстэй улсад ийм л анхааруулага хэрэгтэй!
2019-07-07
Монгол:
Дууслаа гэх нь ч юу юм бэ?!
2019-07-07
Zochin:
Putinii ued Orosiin ard tumen yaduurald orj duuslaa daa
2019-07-05
зочин:
Дууслаа байхдаа ч яахавдээ!
Монгол:
Дууслаа гэх нь ч юу юм бэ?!
Irgen:
Mundag eronhiilogch
2019-07-05
Агуу хүн ч гэх шиг арай л бишээ. Байдаг л нэг дарангуйлагч
2019-07-04
Дэлхийд цуутай байдлаараа 1т эрэмблэгдсэн ерөнхийлөгч Дараа нь Америк, Хятад , Хойд Солонгосын удирдагч нар орж байна. Бүтээлч байдлаараа бол өөр жагсаалт гарна. Манайх ч дээгүүр биш юмаа гэхэд дундуур орно
2019-07-04
зочин:
ээ бурхан минь яаж бичцын бэ
2019-07-04
Orosuud enend odoo durgui bolson shd
2019-07-04
zochin:
Uneheer aguu hun yum. Mundag helsen baina. Iim hunees Amerikchuud jiirheh ni argagui ee!
2019-07-04
Unexeer aguu guitseee
2019-07-04
Агуу хүн ч гэх шиг арай л бишээ. Байдаг л нэг дарангуйлагч
irgen:
chi bitgii huz yuch medehgui baij, chi bol amdrahch chadvargui gadniihnii gar hol bologch baina
2019-07-04
Жинхэнэ удирдагч
2019-07-04
Энн:
Нүүрэн дээрээ гое ярьж, бусад улсын хэрэгт оролцож булаан эзлэгч,
2019-07-04
irgen:
chi bitgii huz yuch medehgui baij, chi bol amdrahch chadvargui gadniihnii gar hol bologch baina
Юүн ард түмэн өөрсдөө:
Ард түмний сонгосон хүнийг нэг өдөр зарлигдаад л огцруулчихдаг тийм их эрх мэдэлтэй Хаан хүн штээ. Муж, Холбооны улсуудын тэргүүнийг ард олноор сонгох шаардлага байгаа юм уу
2019-07-04
зочин:
Алдаа гаргасан болоод огцруулаа биз!