Шүүх танхимаас: Аав, охин, архи, заазуур
2019-07-04

Санчиг нь үл ялиг бууралтсан 50 эргэм насны эр “Б танхим нь хаана вэ” хэмээн чанга хашгирсаар сая нэг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхмыг олж, орж ирэв. Амьдралын хатуу хөтүүг туулж өнгөрүүлснийг нь илтгэх хөрслөг бор царай, зориггүй харц, номхон төрх нь түүнийг хүнд “гай” хийх нэгэн биш л баймаар гэсэн бодлыг төрүүлж байлаа. Гэтэл архидан согтуурч эмэгтэй хүний духанд заазуур “зоосон” омогтой эр болж таарав.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

1975 онд төрсөн, өдгөө 44 настай, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл тавуулаа аж төрдөг Дархан-Уул аймгийн харьяат энэ эр өмнө нь 1999, 2008 онуудад хоёр ч удаа хорих ялаар шийтгэгдэж байжээ. Дараа нь 2018 оны наймдугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт нэгэн эмэгтэйтэй хамтран амьдарч байхдаа бусдын биед хөнгөн гэмтэл учруулж, хулгайлах гэмт хэрэг үйлджээ.

 

Хамтран амьдрагч эмэгтэйн найз бүсгүй ирэхээр болж хоёул хоол унд болж сүрхий угтаж л дээ. Хамтдаа ууж хонов. Тэд шөнөжин наргиад өглөө нь босоод шараа тайлчих санаатай хамтран амьдрагчийнхаа найзыг “Нэг хийгээд өг” гэхэд өнөөх нь “Чам шиг юманд архи өгөхгүй” гэж хөлчүүрхсэн гэнэ. Дургүй нь хүрээд тогоон шүүгээнээс заазуур авч дайран духанд нь зүсчихээд гарахдаа ч зүгээр явсангүй цүнхнээс нь хэтэвчийг нь аваад гарчээ.

 

Найзындаа очиж хэтэвчинд нь байсан 488 мянган төгрөгөөр “зад” архидаж гэнэ. Ингэж тэр шүүхийн өмнө хүлцэнгүй зогсох хэрэг хийжээ.  

 

Мөрдөн байцаалтын явцад бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэх зүйлчлэлийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч түүнийг зөвхөн хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар бусдын эд зүйлийг авсан хэрэгт буруутгасан байна. Үүнийг хохирогч ч хүлээн зөвшөөрчээ.

 

Улсынн яллагчийн зүгээс түүнд Эрүүгийн хуулийн 17.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэв.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

17.1 дүгээр зүйл.Хулгайлах

 

1.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

Шүүх хуралдааны төгсгөлд шүүгч түүнээс “Шүүхэд хандаж хэлэх үг байна уу” гэхэд “Манай охин БНХАУ-д сурдаг юм. Таван жил сурна. Одоо хоёрдахь жилдээ сурч байгаа. Охиноо сургуулийг нь орхиулахгүй төгсгөмөөр байна. Охиныхоо сургалтын төлбөрийг төлөхийн тулд би ажил хийж байгаа. Тиймээс хоригдохгүй тэнсэн харгалзаж өгөөсэй гэж хүсч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа. Цаашид засарч хүмүүжиж сайхан амьдарна” хэмээн учирлав. Нээрэн тэр гэмшиж л байгаа бололтой. Гэр бүлийнхнээс нь гэх нэг ч хүн шүүх хуралдаанд ирсэнгүй. Холоос л ирсэн бололтой гадуур хувцасаа бүгдийг нь тэврээд  ширээний ард суусан байв.

 

Шүүх хуралдаан завсарлаж, шүүгч шийдвэрээ гаргав. Шүүгдэгчид хоёр жилийн тэнцэн харгалзах ял оноож шүүх хуралдаан дууслаа.

 

Шүүгч гарч явсны дараа улсын яллагч шүүгдэгчид хандан хайр тээсэн хэдэн үг хэлсэн нь дулаан санагдав. Яллагч “Хоёр жил гэдэг бага хугацаа биш шүү дээ. Хэрэг хийж болохгүй. Хэрэг хийвэл хоёр жил дээр чинь нэмэгдэнэ шүү дээ. Наад архи дарсаа одоо боль. Чиний энэ хийсэн хэрэг архинаас л болсон шүү дээ. Ойлгож байгаа биз” хэмээв. Шүүгдэгч өмнөөс нь “Харин тиймээ, би одоо ёстой архи уухгүй. Их гэмшиж байгаа” гэлээ.

 

Шүүх хуралдаанд хэн хэнээ өмгөөлж мэтгэлцэж оролцдог хоёр харин шүүх хуралдааны төгсгөлд хүний ёсоор хэн хэндээ сайн сайныг санаж ийн ярилцсан нь хачин гоё санагдав.

 

Ээ дээ архинаас л нэг болчих гээд байдаг шүү эрчүүд минь. Иймхэн алдааны ард ямархан хувь тохиол хүлээж байдгийг ухааруулахыг, ахиад олон залуус ааг омгондоо багтаж ядахдаа алдах вий гэхээс сэргийлэхэд энэхүү тэмдэглэлийн зорилго оршив.

 

Үргэлжлэл бий...

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Lol:
Joohon ym unshchaad ym medcheed niitlel bicheesei eruugn hreg hynan shiidverleh tuhai huuli bish eruugn huuliin 17.1 shu!! neelttei shuuh hurald suuchaad yu bolsniig n niitlel bolgoj biched bdag ymu haashein
2019-07-07
"...иймхэн алдаа..." гэнэ ээ. Хүн хутгалж гэмтээнэ, хулгай хийнэ г.м. энэ бага зүйл үү? Бичсэн сэтгүүлчийн хувьд багаахан юм бол миний хувьд хамгийн хүнд гэмт үйл, нүгэл байна.
2019-07-06
Tlll:
Yg tegne. Tenseh hereggui bsan yum
2019-07-05
Архи:
Уухаа больцгоогооч ард түмэн минь.
2019-07-04
Хэцс:
Дахиад нэмүүлнэ харж л байгаарай
2019-07-04
Tlll:
Yg tegne. Tenseh hereggui bsan yum
nzbzb:
arhind buruu bhgvi ter hvnd oort ni buruu bga
2019-07-04