Өвөр Монгол зохиолчийг “салан тусгаарлагч” гэж буруутган баривчилжээ 
2019-07-04

 

\

Өвөр Монголын эсрэг Хятадын зүй бус үйлдлийг баримтжуулан ном гаргасан, түүхч, зохиолч Лхамжав Боржигин эрх чөлөөгөө хасуулсан талаар share.america.gov /Орч: АНУ-ын гадаад бодлогын талаарх мэдээллийг хилийн чанадад хүргэх зорилготой, Төрийн департаментын портал / цахим хэвлэл мэдээллээ. 


Эх  сурвалжийн мэдээлснээр Лхамжав Боржигин Өвөр Монголын уугуул бөгөөд түүний номонд Хятадын Коммунист намаас  зохион байгуулсан “соёлын хувьсгал”-ын үеэр монголчуудын даван туулсан эмгэнэлт түүхүүдийг тусгасан байна. Мөн БНХАУ-ын эрх баригчдыг өвөр монголчуудыг үй олноор устгасан, тамлаж байсан хэмээн буруутгажээ.

 
Өдгөө 74 настай Өвөр Монголын түүхч, зохиолч Лхамжав Боржигин “үндэсний салан тусгаарлалт”, “үндэсний эв нэгдлийг хагаралдуулсан” гэсэн үндэслэлээр буруутгагдан,  гэрийн хорионд байгаа гэнэ. Түүнтэй холбоотой шүүх хурлыг олон нийтээс нууцлан явуулсан гэж эх сурвалж дамжуулсан байна. 


Тэрбээр өвөр монголчуудын эрхийг хамгаалдаг, хүний эрхийн төрийн бус байгууллагад өгсөн ярилцлагдаа өөрийг нь хэрхэн буруутгасан талаар тодорхой өгүүлжээ. 


“Өвөр Монголд геноцид /үй олноор хөнөөх/үйлдсэн хүмүүсийг үндэсний эв нэгдлийг бусниулсан гэж үзэх үү эсвэл над шиг, энэ геноцидийн талаар ярьсан хүмүүсийг эв нэгдэл бусниулсан гэж үзэх үү гэж асуун, би өөрийгөө өмгөөлсөн” хэмээн Лхамжав Боржигин ярьсан байна. 


Өвөр Монгол дахь  нөхцөл байдал 


Лхамжав Боржигин бол Өвөр Монголд саяхан баривчлагдсан монгол угсаатай зохиолчдын нэг юм гэж www.rfa.org мэдээлсэн байна. 


Мөн “Чөлөөт Ази радио”-ийн мэдээлснээр энэ бүс нутагт төрөөс дэмждэг уул уурхайн болон ойн аж ахуйн компаниуд нутгийн малчидтай газар эзэмших асуудлаас болж маргаан, сөргөлдөөн үүсгэсний улмаас нөхцөл байдал хүндэрч байгаа аж. 


Энэ радиогийн онцолсноор, Өвөр Монголд амьдардаг монголчууд Хятадын засгийн газрыг “хүний эрхийг зөрчдөг, БНХАУ-ын нутаг дэвсгэр дээрх монголчуудыг ялгаварлан гадуурхдаг, мөн тэдний уламжлалт нүүдэлчин хэв маягийг устгахад чиглэгдсэн бодлогыг олон жилийн туршид явуулсан” гэж буруутгадаг байна. 


Энд өгүүлэхэд, Шинжаанд Хятадын эрх баригчид Хятадын үндсэрхэг үзлийг сурталчилан, уйгурууд, уугуул казахууд, киргизүүд болон бусад мусульмануудын угсаатны ижилсэл, соёл,  шашин шүтлэгийг  зохион байгуулалттайгаар дарж, хавчдаг гэж www.rfa.org мэдээлжээ. 


Өнгөрсөн сарын зургааны өдөр болсон Хятад улс угсаатны болон шашны цөөнхүүдийг хавчиж байгаа асуудлаарх бага хурал дээр Шашин шүтэх олон улсын эрхийн асуудал хариуцсан АНУ-ын элч Сэм Браунбэк  “Хятадын засгийн газрын үйлдэл нь угсаатны болон шашны тал дээр ялгаатай ард түмнүүдэд хүч хэрэглэсэн ширүүн хяналт тавихад чиглэгдсэн” гэж онцолж байв.

 
Зохиолч Лхамжав Боржигинийг баривчилсан нь “Өвөр Монголд үг хэлэх эрх чөлөө, түүхэн судалгаа явуулах эрх чөлөө рүү халдсан хэвээр байгаагийн илрэл” хэмээн утга зохиолын салбарын хүний эрхийг хамгаалах байгууллага болох PEN America мэдэгджээ. 


“Монголчууд бидний хувьд улс төрийн автономт статус байтугай хүний үндсэн эрх, эрх чөлөө гэж байдаггүй” хэмээн Лхамжав Боржигин өгүүлсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Монгол улс гэдэг тусгаар тогтносон улсыг авч үлдэх нь энэ үеийн бидний гол үүрэг хариуцлага болж байна даа.
2020-09-24
irgen:
mongolchuud, mongoliin tor yg heleh erhgui yu ? yagaad adilhan mongol yndestenee hamgaalj yg heldeggui um be....aigaaad baih ymar hereg bainaa.....ingej neg negeer ni ustgasaar baigaad ovormongolchuud maani ugui bolloo
2020-08-10
Зочин:
Хүн чанар монгол хүнд бнауу
2019-07-06
mgl:
bid mash alsiin haraatai, hatuu bodlogotoi baihgui bol bolohgui ni.
2019-07-05
Zocnin:
Huatad mongoliig awah sanaarhal heregjwel mongolcnuud iim l bolno Tusgaar uls bolson maani yutai tom baharhal be
2019-07-04
Mongol tuurgatan min ingej havtsigdaj buruutan bolj amidrah gej dee haramsaltai bna...bid sain bol sor bolson erdemten mergedee zalan avts ireed Mongol ulsadaa ashiglah baisandaa...
2019-07-04
Элбэгдоржын 2 бөөрийг зарна шүү
2019-07-04
Зочин:
Хүн чанар монгол хүнд бнауу
На:
Элбэгдоржын маш чанартай бөөрийг зарна шүү
2019-07-04
Элбэгдоржын бөөрийг зарна шүү
2019-07-04
хуцдаг хулгайч вэ ЗАРНА ТӨРД ҮҮРЭЛСЭН 30 ГЭР БҮЛИЙН ТОЛГОЙГООР АМЬ НАСАА ХОЛОГЧ НАРЫН БӨӨРИЙГ ЗАРНА
2019-07-04
Тусгайр тогтнол хэмээх нь ямар их хэрэгтэй амин чухал зүүль болохыг Монголын өнөөгийн залуус ухаадаг юм болуу Монгол төрд гадаадын луйварчин нарын бууны нохой болсон луйварчин хулгайч нар эрх мэдлээ тогтоосоор байх юм бол Монголын тусгайр тогтнол мөхнө шүү Монгол төр үнэндээн өнөөг хүртэл энэ 20 гаруу жилд Гандий луйварчин нарын тоглоомын төр байлаа
2019-07-04
Soliotoi nobsh elentsgii buur t
2019-07-04
Энэзохиолч Лхамжавыг аль ноднин баривчлаад шоронд байна гэж ярьж эхэлсэн бөлгөө.
2019-07-04
Tuuh bol tuuh baisanaar huleej avna uunii toloo salan tusgaarlach gevel helmegduulel bolno
2019-07-04
-:
ӨВӨРМОНГОЛЫН ЭРХ БАРИГЧИД ШҮҮМЛЭЛИЙН ХУТГАНЫ ИРИЙГ ӨӨРСӨДДӨӨ ТУЛГАХ ЦАГ ИРСЭН ГЭЖ БЭЭЖИН МЭДЭГДЭЭД ЭХЭЛСЭН
2019-07-04
muusain hytaduudaa:
Ta nar unendee huuli busaar Orosuudiin demjilegtei manai ovor Mongoliig salgaj avsan shuu.Odoo baitlaa ah duu nariig mine doromjilj havchival bid bas ahan duusee omoorch temtsliin helbert shiljine shuu.
2019-07-04
great mongolia:
free xinjiang uigur. free inner mongolia. free tibet
2019-07-04
бөөрөө зарах уу гэнэ үү? юу гэж солиороод бна аа
2019-07-04
DR. UROLOGIST:
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
2019-07-04
На:
Элбэгдоржын маш чанартай бөөрийг зарна шүү
Элбэгдоржын бөөрийг зарна шүү
хуцдаг хулгайч вэ ЗАРНА ТӨРД ҮҮРЭЛСЭН 30 ГЭР БҮЛИЙН ТОЛГОЙГООР АМЬ НАСАА ХОЛОГЧ НАРЫН БӨӨРИЙГ ЗАРНА
Soliotoi nobsh elentsgii buur t
бөөрөө зарах уу гэнэ үү? юу гэж солиороод бна аа