С.Төмөрбатыг АНУ-ын хил дээр саатуулсан уу?

Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Төмөрбатыг хилээр гарсан тухай мэдээлэл байсан. Ерөнхийлөгч зарлиг гаргаж 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсний нэрс дотор С.Төмөрбатын нэр байсан юм. Тэгвэл өнөөдөр /07.04/ түүнийг АНУ-ын хил дээр их хэмжээний ам.доллартай саатуулагдлаа гэсэн мэдээлэл цацагдаж эхлэв. Мөн АНУ-аас цагаачлал хүссэн гэх мэдээлэл ч байна.
С.Төмөрбат нь гэр бүлийн хамт Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор хил давж, ОХУ руу ороод тэндээсээ АНУ руу явсан байна. Түүнийг Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдон ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид саатуулагдаж байхдаа нас барсан гавьяат хуульч Л.Бямбаа агсны хүү гэдгийг мэдэх бөгөөд түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн шүүгч хэмээн шалгаж эхэлжээ.
Эх сурвалж:www.polit.mn
Т.САЙХАН
СЭТГЭГДЭЛ БИЧИХ