Ш.Энхийн-Од "Prolific prep" сургуульд 100 хувийн тэтгэлэгээр суралцана
2019-07-04

 

Сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэгчдийн нэг МУГТ Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од АНУ-ын нэр хүндтэй сургуульд 100 хувийн тэтгэлэгээр суралцахаар болжээ.

 

Энэ талаар Ш.Энхийн-Од "Би АНУ-д ирээд нэг сар болж байна. Би энэ нэг сарын хугацаанд ямар сургуульд цаашид сурах талаар их бодлоо. Мөн урилга өгсөн хэд, хэдэн сургуулиудад очиж уулзаж, бэлтгэлд нь орж байлаа. Миний бие 2019-2021 онуудад "Prolific Prep" гэдэг сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцахаар болсондоо маш их баяртай байна. Олон хүмүүстэй ярилцаж байж энэ шийдвэрийг гаргалаа.

 

Энэ сургуульд NBA-ын тоглогч болох Phoenix Suns багийн тоглогч Josh Jackson, Portland Trailblazers багийн тоглогч Gary Trent Jr сурч байсан. Би энэ сонголтыг хийсэндээ маш их баяртай байна. Мөн намайг дэмждэг та бүхэндээ баярлалаа" хэмээн цахим хуудсандаа нийтэлжээ.

 

Шаравжамц овогтой Энхийн-Од

 

 

-2002 оны 8-р сарын 27-нд төрсөн

 

-201 см өндөр, 75 кг жинтэй

 

- 2014 Кес Баскет Улаанбаатар хотын аварга, шилдэг тоглогч

 

- 2015-2019 онд өсвөр үеийн УАШТ-нд 8-н удаа түрүүлж, 3 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн

 

-Мөн өсвөрийн УАШТ-ны 7 удаагийн шилдэг тоглогч юм

 

-2019 онд АНУ-д OHSAA Metro Buckeye Conference аварга

 

-2019 3х3 U23 насны УАШТ-ны аварга

 

-2019 оны Гоё Дээд Лигийн хүрэл

 

 

Эргэн сануулахад өнгөрөгч зургадугаар сард Монгол Улсад анх удаа Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 18 хүртэлх насны ДАШТ зохиогдсон. Монголын 3х3 сагсанбөмбөгийн 18 хүртэлх насны шигшээ баг хэсгээсээ хоёроор шалгарч хасагдах шатанд тоглосон. Дараа нь Латви улсын багийг 20:16 харьцаагаар, дараа нь Беларусь улсын багийг 21:15-аар хожоод байсан бол үргэлжлүүлэн Гүржийн багийг 18:16 хожсон билээ.

 

Хэсгийн сүүлийн тоглолтыг хэсгээ тэргүүлэн нэгээр гарахын төлөө АНУ-ын багтай хийсэн ч харамсалтай нь 21:10 харьцаагаар ялагдал хүлээсэн юм. Улмаар хасагдах шатанд “А” хэсгээс нэгээр шалгарсан Турк улсын багтай тоглосон. Харамсалтай нь Монголын шигшээ баг  Туркийн багт 21:18 харьцаагаар ялагдал хүлээж тэмцээнээ өндөрлүүлсэн билээ.

 

Монголын багт Улсын дархан аварга Г.Өсөхбаярын хүү Пэрэнлэйжамц, МУГТ Шаравжамцын хүү Энхийн-Од, УАШТ-ний алт, мөнгө, хүрэл медальт Л.Авирмэд, А.Батхуяг нарын шилдэг тамирчин багтсан. Тэд сагсан бөмбөгийн спорт өндөр хөгжсөн орны сагчидтай эн тэнцүүхэн өрсөлдөж элэг нэгтнүүдээ баярлуулсан билээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Competition is high:
Маш мундаг хүү,өрсөлдөөн их шүү манайхан туслаж дэмжээрэй дээ энэ хүүг
2019-07-05
Зочин:
Баяр хүргэе.Дэлхийд монголынхоо нэрийг мандуулаарай.Спортын өндөр амжилт хүсэе.
2019-07-04
Uran:
Mundag shu.Mongoliin neriig Delhiid gargaarai
2019-07-04
Энхийн-од:
за
2019-07-04
zochin:
nz Perenleijamtsaa araasaa tataaarai
2019-07-04
Энхийн-од:
за