Улсын хошой аварга малчны хотонд ихэр тугал төллөжээ
2019-07-04

 

Дундговь аймгийн Дэрэн сумын 4-р багийн Монгол улсын хошой аварга малчин Доржпаламын Батгэрэлийн үхэр сүрэгт 2019 оны 5-р сард улаан халзан үнээнээс ихэр тугал төржээ.

 

2014 онд буюу Дэрэн сумын 90 жилийн ойгоор мөн Батгэрэлийнд хүрэн гүүнээс ихэр унага төрсөн нь одоо ижил сүрэгтээ ихэрлэн идээшилж байна. Ийнхүү таван жилийн дараа дахин ихэр тугал төрсөнд буянт сүрэг өсөхийн бэлгэдэл хэмээн малчин Д.Батгэрэл билэгшээж байна.

 

Тэрээр 2005 онд улсын сайн малчин, 2018 онд улсын хошой аварга малчин болсон ба залуу малчиддаа үлгэр жишээ болдог нутаг усандаа нэр хүндтэй шилдэг малчин юм.

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ихэр тугал төрсөн гэж байна шүү дээ. Юмаа ойлгож уншаач.
2019-07-04
ха ха ха, тугал төллөж үү? ха ха, ном уншаач
2019-07-04
zochin:
Tugal tollood baihdaa yahav dee. Hel nairuulga gej hog shig bichih yum aa. Iimhen yum bichij chadahgui setguulchid toroh gej dee
2019-07-04