Секс үдэшлэг дээр амиа алдсан шейхийг дурсан гашуудал зарлав 
2019-07-04

Арабын нэгдсэн Эмират улсын Шаржи эмиратын захирагч шейхийн хүү 39 настай Халид бин Султан аль Касими нас барсан тул тус эмиратад гурван өдрийн гашуудал зарлажээ. 


Архитекторын боловсролтой Халид бин Султан аль-Касими алдартай дизайнер, гэрэл зурагчин байсан бөгөөд Qasimi Homme гэх загварын брэнд эзэмшдэг байжээ. 


Түүний нэрийн бүтээгдэхүүнийг Леди Гага, Шерил Коул зэрэг алдартнууд хэрэглэдэг байсан гэж The Sun мэдээлсэн байна. 


Эх сурвалжийн дамжуулснаар, Шаржи эмирийн хүү Лондонгийн Найтсбриж гэх тансаг дүүргийн пентхаусд секс үдэшлэгт оролцох үеэрээ амиа алджээ. Энэ үдэшлэгт оролцсон хүмүүс хар тамхи хэрэглэсэн бөгөөд Халидыг угаалгын өрөөний шалан дээрээс олсон байна. Түүний гарыг зангиагаар боож татсан, эргэн тойронд нь тариурууд байжээ. 


“Арабын олон залуусын адилаар шейх Халид Лондонд эрх чөлөөтэй байсан тул үүнийгээ ихээр ашигладаг байсан. Гэвч энэ нь эмгэнэлтэйгээр төгслөө” хэмээн The Sun сонинд мэдээлэл өгсөн эх сурвалж өгүүлсэн байна.


Шейхийн хүүг оршуулах ёслол лхагва гаригт АНЭУ-д болж, олон мянган хүн эмгэнэл илэрхийлэхээр иржээ. 


Энд дуулгахад, Халид бин Султан аль-Касими нь 1972 онд хаан ширээнд суусан Шаржигийн гурав дахь хүү байсан гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр Халидын үхэл энэ гэр бүлд тохиосон цорын ганц уй гашуу биш аж. Өмнө нь, 1999 онд том хүү Мухаммед бин Султан аль-Касими нь Их Британид, 24 насандаа нас баржээ. Түүний үхлийн шалтгаан нь мөн л хар тамхитай холбоотой байсан гэх бөгөөд героины тунг хэтрүүлсэн гэсэн дүгнэлт гарч байсан аж. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин
Huts
2019-07-06
DR. UROLOGIST:
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
2019-07-05
Hmm:
Nomtoi minii hogshin tataach mundag ym chin chi ed nar shig uhej muhej dooshoo orohgui dee bie saitai Chingisiin udam bolhoor uilchlehgui gedgee uzuuleech
2019-07-04
hogiin muslim uhee l biz
2019-07-04
Турсаг:
Хохь нь
2019-07-04
бэлэн зэлэн тансаг амьдрал аа гэж
2019-07-04
Cool:
Jargal ni ihedsen dagznuud baijed hohino gej heley hohino ha ha
2019-07-04