Трамп: Цагаачдад амьдрах нөхцөл таалагдахгүй байгаа бол наашаа ирэхгүй байсан нь дээр 
2019-07-04

Цагаачлалын хямралын талаар твиттерт бичсэн тайлбараасаа болж Дональд Трамп ардчилсан намынхан болон хүний эрхийн хамгаалагчдын зүгээс дахин шүүмжлэлтэй тулгарсан талаар “Америкийн дуу хоолой” мэдээллээ. 


Эх сурвалжийн мэдээлснээр, хууль бус цагаачид түр орогнох төвүүдийн нөхцөл байдалд сэтгэл дундуур байгаа бол эх орондоо буцсан нь дээр гэж Ерөнхийлөгч Трамп лхагва гаригт твиттер хуудсандаа бичсэн байна. 


Үүнээс өмнө, Ардчилсан намаас сонгогдсон хууль тогтоогчдын бүлэг Мексикийн хилтэй ойр байгуулсан цагаачдын түр байранд очиж танилцсаны дараа,  цагаачдад зориулсан төвийн нөхцөл байдал “аймшигтай”, ус, хүнс болон бусад наад захын хэрэгцээний зүйлсээр хангагдаагүй нөхцөлд олон мянган хүнийг байрлуулж байгаа талаар мэдэгдэл хийсэн юм. 


Улмаар мягмар гаригт Дотоодын аюулгүй байдлын яамны ерөнхий байцаагч Техас дахь цагаачдыг орогнуулах төвд авсан гэрэл зургуудыг нийтлэсэн байна. Эдгээр зурагнууд дээр төвийн ачаалал хэтэрсэн, хүмүүс шахцалдсан, зай талбай муутай газар байрлаж байгаа нь харагджээ. 


Харин үүний дараа Ерөнхийлөгч Дональд Трамп “Богино хугацаанд баригдсан, хүмүүсийг байлгахын тулд өөрчлөн засварласан төвүүдэд амьдрах нөхцөл байдал хууль бус цагаачдад таалагдахгүй байгаа бол тэднийг битгий ир гээд л хэлчих. Ингээд л бүх асуудал шийдэгдэнэ” хэмээн твиттер хуудсандаа бичжээ. 


Өнөөдөр мөн л энэ сэдвээр “жиргэсэн” бөгөөд “Манай хилчид эмнэлгийн ажилтнууд биш, эмч, сувилагч биш. Хилийн албаныхан шаардлагатайгаас ч давсан их ажил сайн гүйцэтгэсэн. Энэ хууль бус цагаачдын ихэнх нь эх орондоо амьдарч байснаасаа ч илүү сайн, аюулгүй нөхцөлд амьдарч байгаа” хэмээсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
ХУЦ
2019-07-06
ХУЦ
2019-07-06
DR. UROLOGIST:
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
2019-07-05
ХУЦ
ХУЦ
Hunii erh,hem hemjeeg medehgui,bayan targan ulsin dunhuu erunhilogch
2019-07-04
Enend ah duus yamar hamaatain?
2019-07-04
evropt irsen zarim ni unen davaruu baigaashdee...brend huvtsas,alt möngö,suuliin ueiin uhaalag utas bariad... ajil golood urilgaar irsen sheih sultaanguud shig bdag
2019-07-04
зөв л хэлсэн байна ш дээ.зориуд гэж авчраад ийм байдалд байлгаад байгаа биш дээ
2019-07-04
ааа:
Хэзээ чи Трамптай ах дүүс болчоов
2019-07-04
Ззз:
Yalanguya mongolchuudiig bugdiig ni huuj yavuulval taarna
2019-07-04
er ni bol tsagaachidiig nebtruuleh ch hereggui...tramp ah amsh zuv yarijee
2019-07-04
Enend ah duus yamar hamaatain?
ааа:
Хэзээ чи Трамптай ах дүүс болчоов
зочин:
Хаха, энэ удаа бол Трампын зөв байна, хүний нутагт гуйж ирж байж олон долоон юм шаардах хэрэггүй л дээ, таалагдахгүй бол буцна л биз дээ
2019-07-04