Шүүгч нарыг 30 хоног цагдан хорих захирамж гаргажээ


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын захирамжаар бүрэн эрхийг түдгэлзүүлсэн хоёр шүүгчийг хорих 461-р ангид таслан сэргийлж цагдан хорьжээ.
Тодруулбал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр шүүгчид таслан сэргийлэх арга хэмжээ авах санал өчигдөр /2019.07.05/ иржээ. Улмаар шүүхээс шүүгч нарыг 30 хоног цагдан хорих захирамж гаргасан байна.
Албан бус мэдээллээр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч Э.Халиунбаяр нарыг цагдан хорьсон гэх мэдээлэл бий.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ