Итали: Путины айлчлалд зориулан тариан талбайд хөрөг бүтээжээ 
2019-07-05

 

Москва дахь Владимир тайжийн баримлыг дуурайлгасан хөрөг

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин долоодугаар сарын дөрөвний өдөр Италид айлчилсан. Түүний айлчлалд зориулан Италийн зураач Дарио Гамбарино Владимир тайжийн хөргийг Венето бүс нутагт 24 мянган мкв тариан талбай дээр “зуржээ”. Тэрбээр Москва дахь Владимир тайжийн баримлыг дуурайлган трактороор тариа хадан, асар том хөрөг бүтээсэн байна. 

 

Уран бүтээлч Дарио Гамбарион Оросын тэргүүнийг өвөрмөц бэлэгтэй угтаж байгаа хоёр дахь тохиолдол нь энэ юм. Өмнө нь тэрбээр 2017 онд Владимир Путиныг G20 дээд хэмжээний уулзалтанд оролцохоор ирэхэд нь Путины хөргийг асар том талбай дээр бүтээн, Оросын ерөнхийлөгчийг асар ихээр хүндэлдэг гэдгээ илэрхийлж байлаа. 

 

2017 онд Путинд зориулан бүтээсэн хөрөг


Энд дуулгахад, Владимир Путин хамгийн сүүлд 2015 онд Италид айлчилснаасаа хойш ийнхүү дөрвөн жилийн дараа энэ улсад очиж байгаа юм. Түүний айлчлалын талаар Италийн хэвлэлүүд бичихдээ “дөрвөн жилийн дараа Оросын Ерөнхийлөгч эргэн ирж байгаа нь геополитикийн үүднээс Италид маш чухал мөч” гэж онцолжээ. 


Түүнчлэн “Путин хүчирхэг удирдагч мэт гадаад орнуудад харагдавч эх орондоо бүхнийг чадагч биш” гэсэн шүүмжлэл бүхий нийтлэлүүд ч гарч, Орос улс дахь ажилгүйдэл, Гүржтэй харилцаагаа хурцатгасан  зэрэг  сөрөг талуудыг дурдсан гэж Комсомольская правда мэдээллээ. 


Эх сурвалжийн мэдээлснээр, жирийн италичуудын дунд Путин асар их нэр хүндтэй бөгөөд фейсбүүк дээр “Путины хүүхдүүд”, “Путин Итали”, “Путины шүтэн бишрэгчид”, “Путин Итали баг”, “Путиномани”, “Орос болон Путины найзууд” гэх зэрэг нэртэй маш олон группууд байдаг гэнэ. Тэдгээрийн нэг дээр “Ноён Ерөнхийлөгч өө, таныг байгаад талархая” гэсэн уриа үг бичсэн байжээ. 


Мөн Путины айлчлалын талаарх мэдээнүүдийн доор “Агуу Путин”, “Гранде Путин”, “Энэ хэдэн алиалагчдын оронд ирж Италийг удирдаач”, “Путин ах аа, би өмнөөс нь өдөр бүр ичиж улайдаг, манай улс төрчдийг ядахнаа сэхээрүүлээд өгөөч” гэх мэт сэтгэгдлүүд олон гардаг гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Агуу удирдагч их 20-ийн уулзалтын үеээр сэтгүүлчийн асуултанд хариулж байгаа нь бахархам , хичнээн хориг тавьсанч оросын эдиийн засаг сэргээж чадаж байна агуу ард түмэншүү
2019-07-06
Jinken pyaldaga nohduud bna edniig shunaliin nudeer l harnuu gehees...hoorhiis
2019-07-06
Путин-Трамп-Жинпин-Ким чен ун
2019-07-05
Владимер Владимерович Путин- Доналд Трамп-Си Жинпин-Ким Чен Ун-Меркель
2019-07-05
агуу Путин
2019-07-05
агуу хүн
2019-07-05