Монголын анхны хурдны замыг нээлээ
2019-07-05

Улаанбаатар-Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдны авто замыг нээх ёслолын ажиллагаа өнөөдөр /2019.07.05/ боллоо. Ийнхүү Монгол Улс анх удаагаа хурдны замтай болов.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хоёр улсын Засгийн газар хооронд тохиролцсоны дагуу Монгол Улсын Сангийн яам болон БНХАУ-ын Экспорт-Импорт банкны хооронд 2011 оны зургаадугаар сарын 16-ны өдөр нийт 500 сая ам долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийг байгуулсан.

 

Энэхүү хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдын авто зам” барих төсөл хэрэгжиж, бүтээн байгуулалтын ажил 2016 онд эхэлсэн билээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Зам тээврийн хөгжлийн сайд Энх-Амгалан “Монгол Улс анхны хурдны замтай боллоо. Олон улсын стандартад нийцэсэн энэ зам Монол улсын хөгжил цэцэглэлтэд хамгйн том хувь нэмэр оруулна гэж найдаж байна. Нэг зүйлийг олйгох хэрэгтэй. Энэ бол хурдалдаг зам гэж ойлгож болохгүй. Цагт 100 км хурдтай явах, эргэж тойрох орц гарц байхгүй,  автобусны зогсоол үгүй тууш зам юм” гэдгийг онцоллоо.

 

Улаанбаатар хот Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны авто зам нь “Яармагийн товчоо-Айцын даваа-Түргэний гүүр-Бөхөгийн хөтөл-Хөшигийн хөндий” гэсэн чиглэлд 32.2 км урт, асфальтбетон хучилттай зорчих хэсгийн өргөн 31.0 метр, 2 урсгал 6 эгнээ зорчих хэсэгтэй, олон улсын стандартад нийцсэн зам юм.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Төслийн хүрээнд 32.2 км асфальтбетон хучилттай хурдны авто зам мөн дагалдах хиймэл байгууламжууд болох нийт зургаан ширхэг гүүр, 20 ширхэг нүхэн гарц (явган зорчигч, тээврийн хэрэгсэл, мал, амьтан нэвтрэх зориулалттай), 28 ширхэг дугуй хоолой баригджээ.

 

Тус авто замын 70 хувийг БНХАУ-ын Чайна Тиэсижү Сивил Инженеринг групп хийхээр шалгарч, үлдсэн 30 хувийг “Арж капитал” ХХК, “Эрдэнэ зам” ХХК, “Бадрах ойл” ХХК нар гүйцэтгэхээр Зам, тээврийн яамтай гэрээ байгуулсан юм.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
ddr:
zam barisan ni shan l bn l da ghde manaih nehh hogiin yamarch temdgelfee bhgui bhgui yawj bsan chin hurdnii zamd tawtai moril geed l ortson buruu orson medeej ergej gazar bhgui yawaad l blaa barag 30 orchim km yawaad 2000 tugluud neg muu yum irgej yawah tegel dahiad 2000 tul genee ugui ee yahuu mungu ni asuudalgui l de ghde sanaa neg muuhai bur shulaad surtsan niit 60km 1 tsag orchim hugatsaa aldaj bga bhguu yu dund ni butsaj irgeh neg yum hj bolno do hurdnii zam gheer l garts ortsgui bdag yumuu uguu e teriige chadahgui bga bol temgelgeegee jhn hun iolgohoor hurdnii zamruu orhoos um ni deer muuhai nogoon hujaagiin ter heregledeg ungiig ter chigeer ni awchraad tawichihsan uadaj uuriin gsn ug bhgui yag l hujaad yawj bga met deer bga humuus bodllogo tarhi gj algaa mongol gsn ard tumenee gsn setgel bur bhgui
2020-02-08
Орц гарцгүй байхдаа яахавдээ нэгэнт бариулсных орц гарцтай л хийлгэчихгүй дараа нь дахиад ажил болно ш д.
2019-07-07
zochin:
hurdnii zam neelee haalaa, ongotsnii buual neelee haalaa... bolson
2019-07-07
zochin:
neelee haalaa, neelee haalaa
2019-07-07
Yag neesen uu. Haalttai l bn lee
2019-07-07
Кккк:
Архиа ТУЦ ээ санаа юу эргуу монгол одоо бархан ТУЦ дагуу нь барих нь л дэ
2019-07-06
Чи яах нь уу архиа ТУЦ нээсээ авч уух нь л дэ:
Ххххх
2019-07-06
Zochin:
Ydaj neg udaa zamaasaa garch esreg ursgalruugaa ordog bolgoh heregtei
2019-07-05
Кккк:
Архиа ТУЦ ээ санаа юу эргуу монгол одоо бархан ТУЦ дагуу нь барих нь л дэ
Чи яах нь уу архиа ТУЦ нээсээ авч уух нь л дэ:
Ххххх
Монголчууддаа баяр хургэеээ!!!:
Энэ сайхан Зам болжээ! Одоо хоер талаар нь 3-4 давхар мод таримаар б на за тэгвэлч сайхан замтай боллоо Баярлалаа бугдэд нь !
2019-07-05
бббббббббббб:
өөрсдөө хийж чаддаг юм гэж байна уу..арчаагүй юм аа..замынхаа талыг нь бараг хуваагаад хусчихсан байхдөө..дэлхийд байхгүй үнэтэй зам байна..
2019-07-05
1 km zam 1km zam ni 35 000 000 000 untei zam gej baigaa idsn humuus bayjaad ingeel suudag bhda uher mongolchuud tatavraar saihan togloj boldogiig sholoof
2019-07-05