Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана

УИХ-ын хаврын ээлжит чуулганыг хааж, ээлжит бус чуулганы нээлтээ хийлээ. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг тасралтгүй үргэлжлүүлэх хуулийн дагуу парламент ээлжит бус чуулганыг нээж, үргэлжлүүлэн хэлэлцэж байгаа юм.
Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо 12:00 цагт хуралдаж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ. Мөн Ерөнхийлөгч болон АН-аас Үндсэн хуульд тусгуулах саналаа ирүүлэхийг УИХ-ын дарга онцоллоо.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ