ВИДЕО: Цагаан ордны хажууд төрийн далбаа шатаажээ 
2019-07-05

АНУ-д Тусгаар тогтнолын баярын өдрөөр тус улсын Хувьсгалт коммунист намын төлөөлөгчид Төрийн далбаа шатаасан талаар Фокс ньюс мэдээллээ. 


Дональд Трампын бодлогыг эсэргүүцэгчид “Америк хэзээ ч агуу гүрэн байгаагүй” хэмээн хашгирч, Цагаан ордны гадна төрийн далбаа шатаасан байна. 


Харин цагдаагийнхан энэ үйл явдлыг тэр дор нь таслан зогсоож, галыг унтраажээ. 


Галыг унтраасны дараа Жон Жонсон тэргүүтэй идэвхитнүүд АНУ-ын өнөөгийн ерөнхийлөгчийг дэмжигчидтэй мөргөлдөж, АНУ-ын Нууц алба хоёр хүнийг баривчилсан байна. Энэ хэрэг Линкольны цогцолбор дээр Трамп үг хэлэхээс цагийн өмнө болжээ. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин