Ноцтой ослын улмаас нэг хүн нас барж зургаан хүн гэмтжээ
7-5
Гэрэл зургийг MPA.mn

 

2019.07.01-05-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1096 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 756 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 31 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд  2, орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.

 

Энэ 7 хоногт хүүхэд өртсөн осол 9 бүртгэгдэж 10 хүүхэд ямар нэгэн байдлаар гэмтэж бэртсэн ба 4 явган зорчигч хэлбэрээр,  2 унадаг дугуйтай зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн байна. Явганаас хөдөлгөөнд оролцож байсан хүүхдүүдийн 1 нь гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарч явсан бол 3 нь гарцгүй газраар зам хөндлөн гарч байхдаа осолд өртжээ

 

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 0.8 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 12.5 хувиар, гэмтсэн хүн 0.8 хувиар, зам тээврийн ослын улмаас нас барсан хэрэг осол 20 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

 

Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:

 

2019.07.01-ний 18.50 цагийн орчим Төв аймгийн Аргалант сумын 3-р багийн нутаг “Цагаан хөтөл” гэх газар /Сумын төвөөс зүүн тийш 20км-т/ асфальтан замд амины Kia K5 маркийн автомашины жолооч С нь амины Toyota Prius маркийн О жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 42 настай, эмэгтэй Н нас барж, жолооч 24 настай, эрэгтэй О, 32 настай, эрэгтэй С, зорчигч 41 настай, эмэгтэй Ц, 67 настай, эмэгтэй Ц, 75 настай, эрэгтэй Н, 58 настай, эрэгтэй О нарын 6 хүн гэмтсэн

 

2019.07.02-ныөдрийн 23 цаг 06 минутын орчимд Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р багийн нутаг “Баянголын адаг” гэх газар /Хайлааст багийн төвөөс урагшаа 13 км/ шороон замд Тoyota Chaiser маркийн автомашины жолооч М нь Bongo Pronter маркийн Б жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 31 настай эмэгтэй Б нас барж, 51 настай, эмэгтэй, О, 38 настай, эмэгтэй Н нарын 2 хүн гэмтсэн байна.

 

БЗД-н 23 дугаар хороо Товчооны зам, Баянзүрхийн товчоо явах замд амины Toyota сorolla У жолоочтой автомашин онхолдож, зорчигч 54 настай, эрэгтэй Ж, 30 настай, эмэгтэй Т, 44 настай, эмэгтэй Б нарын 3 хүн гэмтсэн.

 

СХД-н 21 дүгээр хороо Дархан явах зам, 52-ын давааны урд замд  Landrover Rangerover автомашины жолооч М нь  Toyota Prius Д  жолоочтой автомашинтай мөргөлдөж, жолооч 27 настай, эрэгтэй Д, зорчигч 34 настай, эрэгтэй А, нарын 2 хүн нас барж, зорчигч 28 настай, эрэгтэй Т, 44 настай, эмэгтэй Б, 28 настай, эрэгтэй С нарын  нарын 3 хүн гэмтсэн.

 

Энэ 7 хоногт хүн гэмтсэн нийт ослыг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөж  гэмтээх хэлбэрээр 18, мөргөлдөх хэлбэрээр 2, онхолдох хэлбэрээр 2 тус тус бүртгэгдсэн байна.

 

Энэ 7 хоногт зам тээврийн осолд орж гэмтэж бэртсэн хүмүүсийн 15 явган зорчигч хэлбэрээр, 2 зорчигч хэлбэрээр, 2 унадаг дугуйтай хүн мөргөх хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон байна. 

 

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 122 жолоочийг илрүүлэн эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 33 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

 

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 0.8 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 12.5 хувиар, гэмтсэн хүн 0.8 хувиар, зам тээврийн ослын улмаас нас барсан хэрэг осол 20 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

 

Аялал зугаалгаар явахдаа тогтоосон хурдыг хэтрүүлэхгүй, гэрлээ шилжүүлж, бүсээ бүслэн аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

 

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Гарцгүй газраар гардаг хүмүүсийг л болиулах хууль хэрэгтэй шдээ өөрийнхөө амиар тоглогсод, өөр бусдад гай авчрагсад л энэ шүү дээ. Гарцгүй газраар гарч байж мөргүүлбөл зүгээр л хохь нь болдог хууль хэрэгтэй байна.
2019-07-19
Нас биенд хүртлээ эх эцгээрээ тэжээлгэчихээд ачыг нь ч хариулахгүй гэр бүл болж үр хүүхэдтэй болчоод үүргээ ч биелүүлэхгүй наснаасаа эрт өөрсдийнхөө амыг аваад одох юм даа. Осол аваараар ямарч их үхдэг юм. Болгоомж ухамсар гэж огт байхгүй
2019-07-07
Болгоомж ухамсартай хүмүүсийг иргээд мөргөчихдгийм штээ. Зүв зүгээр явж байхад хүртэл аюул байж байдаг. Ингэж мэдэмхийрч болохгүй.
ХОРИГДСОН ШҮҮГЧДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ? News.MN - Мэдээллийн эх сурвалж Хайх... ЗУРХАЙ 2019/07/05 ДОЛЛАР (USD) USD - Доллар2,658.65 УЛААНБААТАР +24°C УЛС ТӨР ЭДИЙН ЗАСАГ НИЙГЭМ ДЭЛХИЙ СПОРТ ЭНТЕРТАЙНМЕНТ ШАР МЭДЭЭ ВИДЕО NEWS BRAND БУЛАНГУУД ЦОГЦ МЭДЭЭ АРХИВ МОНГОЛ БИЧИГ ENGLISH Хоригдсон шүүгчдийн хэн нь хэн бэ? ХУВААЛЦАХ ЖИРГЭХ News.MN NEWS.MN НИЙГЭМХУУЛЬ, ШҮҮХ8 минутын өмнө Хоригдсон шүүгчдийн хэн нь хэн бэ? Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар зургадугаар сарын 26-ны өдөр 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан нь нийгэмд шуугиан тарив. Тэгвэл тэдний хоёрыг нь цагдан хорихоор болсон талаар бид мэдээлсэн. Хэргийг тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр нарыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорих арга хэмжээг авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэх шийдвэрийг гаргаад буй. Шүүгч Э.Халиунбаярыг 2014 оны тавдугаар сарын 09-ний өдрийн 54 дүгээр зарлигаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилж байжээ. Тэрбээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зургаан шүүгчийн нэг бөгөөд энэ 2019 оны хоёрдугаар сараас хойш АТГ-д дуудагдаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байсан юм. Түүний 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт “Жилийн орлого 38 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 20 сая, орон сууц-4, тээврийн хэрэгсэл-1, хурдан удмын адуу-1, хадгаламждаа 4.5 сая төгрөгтэй” хэмээн мэдүүлжээ. Өөрөөр хэлбэл үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх шүүгчид өөрсдийн хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй байгаа тул ийнхүү хэрэгт холбогдсон гэх.
2019-07-05