М.Батхолбоо: “Шил цэвэрхэн л байна шүү дээ” гээд зарим жолооч их гайхдаг
2019-07-06

“Хөвсгөлийн хөөрхөн цагдаа” хэмээн цахим хуудсанд алдаршиж эерэг энерги түгээж буй Хөвсгөл аймгийн Их-Уул сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч М.Батхолбоотой холбогдож цөөн хором ярилцлаа. Тэрбээр өдгөө Хөвсгөл аймгийн Тариалан суманд албан үүргээ гүйцэтгэж яваа.

 

 

М.Батхолбоо 1995 оны наймдугаар сарын 15-нд төрсөн. Багаасаа цагдаа болохыг хүсдэг байжээ. Мөрөөдлөө биелүүлэхээр 2013 онд ХСИС-д элсэн суралцаж 2018 онд цагдаа, хууль сахиулах мэргэжил эзэмшин төгсчээ. Төгссөн оныхоо зургадугаар сарын 28-нд анхны томилолтоо аваад Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын зорьсон байна. Удалгүй Хөвсгөл аймгийн Их-Уул сумын хэсгийн төлөөлөгчөөр томилогдоод байгаа гэнэ.

 

Ажилдаа чин сэтгэлээсээ “дурласан”, албандаа үнэн зүрхнээсээ “хайртай” түүний жолооч нарыг хэсэгхэн ч гэсэн амраахаар дохиж зогсоосоон үйлдэл нь өнөөдөр хайр түгээж, хар бараанаар дүүрсэн цахим хуудсыг эерэг энергээр цэнэглэж байна.

 

Цахим хуудсанд эерэг, гэгээлэг хандлагыг түгээгч Батмөнхийн гэр бүлийнхэн анхлан түүний талаар пост оруулсан. Тэд “Хөвсгөл орохын алдад зам дээр цагдаа зогсчихсон манай машиныг зогс гээд зогсоод ямар нэг зөрчил гаргалаа гээд торгох гэж байгаа юм байхдаа гэж бодсон юм. Тэгсэн “Амрыг эрье, аян замдаа сайн явж байна уу. За ядарч байна уу. Энд буугаад биеийнхээ чилээг гаргаад бие засаарай, тэнд 00 байгаа гэж байна.Тэгэхээр нь нэг л сайхан дотно санагдаад сайхан байсан шүү” хэмээн цахим хуудсандаа бичсэн нь олон мянган хүнд хүрээд байна.

 

Энэ талаар М.Батхолбоогоос асуувал “Тэр өдөр бямба гараг байсан. Маш халуун өдөр байсан шүү. Би тухай өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын хяналтын постон дээр ажиллаж байлаа. Маш халуун байсан учраас жолооч нар их ядарсан, зарим нь нойрмоглосон байдалтай ажиглагдсан. Тиймээс түр ч гэсэн амраад биеийн чилээгээ гаргаад аваг гээд дүрэм зөрчөөгүй ч зогсоогоод “амраад хөдлөөрэй” гэдэг санал тавьсан.

 

Зогсоогоод “Та буугаад шилээ арччих. Тэгээд хэсэгхэн ч гэсэн амраад хөдлөөрэй” гэсэн чинь зарим жолооч нар бүр маш их гайхаад “Миний шил цэвэрхэн л байна шүү дээ” хэмээж байсан. Гэхдээ ихэнх жолооч нар  эерэгээр хүлээн авч байсан шүү. Тэр нь надад маш сайхан санагдсан” гэв.

 

М.Батхолбоо эхнэр, хоёр хүүхэдтэй. Түүний гэргий үрсийнхээ хамт Улаанбаатар хотод амьдарч буй гэнэ. Гэр бүлээсээ хол байх хэцүү юу гэвэл “Үгүй дээ, энэ миний дурлаж сонгосон мэргэжил учраас хэцүү зүйл үгүй. Харин ч Хөвсгөл аймгийн Улаан-Уулаас Улаанбаатар хотод жаахан ч гэсэн дөхөж Их-Уул суманд ирээд байгаа” хэмээн цог золбоотой хариулж байна.

 

Өөрийнхөө талаар цахим хуудаснаас олж уншив уу гэвэл “Би өнөөдөр л олж харлаа. Танилууд маань утасдаад л чиний тухай бичсэн байна гэж байсан. Надад их сайхан эерэг сэтгэгдэл төрж урам зориг хайрлаж байна. Ер нь тэгээд хаана ч явсан үүргээ нэр төртэй биелүүлж албаныхаа нэрийг өндөрт өргөж явахыг туйлаас хүсдэг” хэмээсэн юм.

 

 

М.Батхолбоо шиг албандаа үнэнчээр зүтгэж, ард олныхоо аюулгүй байдлын төлөө сэтгэл чилээж яваа цагдаагийн алба хаагчид олон доо... Цагдаагийн албаны ирээдүй гэгээн байна.

 

Тээврийн цагдаагийн албанаас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Яараад яахав дээ” аяныг эхлүүлээд байгаа. Энэ аяны эхний зөв тусгал энэ гэлтэй. Нээрэн нэг хором амраад биеийн алжаалаа тайлаад хөдлөхөд яарах юу байх вэ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Ug in ingej l ajillah estoi yum, Zuvlulguu ugdug , uuchildag, hunii es daguu haritsdag bh , Hudlaa neeh tom tom zan gargaad l torgono shiitgene gsen durakuudig harahaar uur hureed here;dmeer sanagdaad bdgin kk
2019-07-08
Иргэн:
Цагдаагийн албыг ганц өдөр хийж чадахгүй байж, тавьсан шаардлагыг нь аятайхан биелүүлцгээгээрэй дээ. Тэр комментууд нь юу юу гэнэ үү?
2019-07-08
mgl:
ingej l ajillah heregtei.
2019-07-08
Зочин:
Сайхан бодолтой, зөв сэтгэлтэй, ажилдаа дуртай энэхүү цагдаад ажлын өндөр амжилт хүсье. Харилцаанаас л хүмүүсийн хандлага, цаашаа үргэлжлэх ярилцлагын уур амьсгал нөлөөлдөг тул ийм хандлагатай цагдаа нар илүү олон байгаасай.
2019-07-07
Enhkchimeg:
Amjilt bchenig hvsie
2019-07-07
Bayraa:
Darhanii muusain golog shig huushuuriin mongo salgah gsn guilgachin zamiin tsagdaa nar eniig haraarai
2019-07-07
ЁСТОЙ САЙН ДҮҮ ЧАМААР МОНГОЛ ЦАГДАА ГОЁХЛ БАЙХ АМЖИЛТ ХҮСЬҮ
2019-07-07
Дархан эрдэнэтийн цагдаа нар энэ хүнээс үлгэрлээрээ
2019-07-07
Дэлгэрцэцэг:
Сайхан монгол цагдаад сайн сайхан бүхнийг хүсье
2019-07-07
Монголхүү:
Хүнлэг, сайхан монгол залуу байна. Улам их амжилт, эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе?
2019-07-07
Эрдэнэтийн цагдаа нар сайн уншаарай юм л бол торгож хэдэн цаас илүү харна новшнууд.
2019-07-07
bayrlalaa:
Ajlaa chin setgeleesee hiideg hunii tuluu ajilladag iim l shan zaluusaar baharhaj bn ajild ni amjilt amidrald ni hamgiin sn shniig husie bas iim goy eyreg huntei yariltsaj tumen olondoo medeelliig shuurhai hurgesen shaviinkhaa ajild amjilt husie
2019-07-07
эх:
харин тийм
2019-07-07
Эх:
Энэ ёстой л хөөрхөн ааш зантай, хөөрхөн сэтгэл зүтгэлтэй хөөрхөн Монгол хүү байна даа
2019-07-07
Манай монгол оронд хамгийн их үгүйлэгдэж байгаа зүйл хүн ардын хоорондын харьцааны соёл.маш талархалтай сайхан мэдээ бна. Хүмүүс минь сайн сайхан бүхнээс суралцаасай билээ.
2019-07-07
Irgen:
Amjilt huseye.
2019-07-06
яанаа ямар хөөрхөн юм бэ дөнгөж 95 оных тэгснээ 2 хүүхэдтэй тэгснээ цагдаа за за баяр хүргэе ээ ккк
2019-07-06
эх:
харин тийм
ИРГЭН:
ЁСТОЙ САЙХАН МЭДЭЭ БАЙНА ШҮҮ.ЭНЭ ЗАЛУУГААС МАНАЙ УБ ХОТЫН ЗАМЫН ЗАЛУУЧУУД ҮЛГЭР ЖИШЭЭ АВААРАЙ.ГОЛ НЬ ХАРЬЦААНЫ СОЁЛ ШҮҮ.МАНАЙ ХОТЫН ЦАГДАА НАР АУГАА ШҮҮ ДЭНДҮҮ АУГАА АМЬСГАА МИНЬ СОХОР ЮМ УУ?ЯАГААД БАЙГАА П.. ВЭ? ЧИ ГЭЭД Л ЭХЛЭНЭ ШҮҮ ДЭЭ.БҮГДЭЭРЭЭ Л ИНГЭЭД ХАРЬЦААД СУРЧИХ ЗОГСООЖ БАЙГАА ЗОГСООЛГУУЛЖ БАЙГАА ХОЁР ХОНЬ ЧОНО ШИГ БИЕ БИЕНЭЭ ҮЗЭН ЯДСАН ХАРЦААР ХАРЖ ИНГЭЭД Л ХЭРЭЛДЭЖ ГАРНА ШҮҮ ДЭЭ.
2019-07-06
Зочин:
Гайхалтай сайхан
2019-07-06
irgen:
yamar goe saihan medee, ajildaa ynench durtai, eh oronch hynleg chanartai hyn ingeed ayandaa l , zaanaasaa l saihan um ni undrah umaa….amjilt hysie
2019-07-06
sain bna bayanhongort hogiin tsagdaa bsan torgohiin tyys bolson ooriin aimggiinhnaa yah ch ygyi
2019-07-06
Шавь маань мундаг байнаа.Ажлын амжилт.
2019-07-06
хөөрхөн нийтлэл бна
2019-07-06
Манай монгол оронд хамгийн их үгүйлэгдэж байгаа зүйл хүн ардын хоорондын харьцааны соёл.маш талархалтай сайхан мэдээ бна. Хүмүүс минь сайн сайхан бүхнээс суралцаасай билээ.