“Путиныг хөөх”-өөр Якут бөө Москва руу алхаж явна 
7-6

Якутын бөө  Александр Габышев 2021 онд Москвад хүрч, “Владимир Путиныг хөөхийн тулд” Алс Дорнодын зам дагуу 4 сарын турш алхаж байга талаар sibreal.org мэдээллээ. 


Якутын бөө Оросын Ерөнхийлөгчийг гагцхүү бөөгийн хүчээр л дарагдах хар хүчтэй хэмээн үзэж байгаа гэнэ. Хоёр мянга орчим километр замыг явган туулахдаа тэрбээр олон зуун жолоочтой яриа өрнүүлж, түүнтэй хийсэн дүрс бичлэг Юүтүб хуудаснаа ихээхэн хандалттай байдаг бол Чита хотын сөрөг хүчнийхэн түүнийг угтан уулзалт-жагсаал хийхээр төлөвлөж байгаа аж. 


Александр Габышев “Якутия 14” гэсэн гар хийцийн дугаартай жижиг түрдэг тэрэг чирж явах бөгөөд энэ тэргэндээ эвхэгддэг гэр, зуух, хувцас, хүнс гээд өөрт хэрэгтээ бүхнээ ачжээ. 
Хэдийгээр хөнгөн цагаанаар хийсэн ч ачаатай тэрэг 100кг татдаг гэж аялагч “Сибирь.Реалия” –ийн сэтгүүлчид ярьсан байна. 

 

Өдгөө 51 настай тэрбээр дээд боловсролтой, Якутын улсын их сургуулийн түүхийн факультет төгссөн ч мэргэжлээрээ ажиллаж байгаагүй, гагнуурчин, манаач зэрэг ажил хийдэг байсан гэнэ. 


Түүнийг алхаж явах үед зам зуур хүмүүс ихээр сонирхож, зогсон зургаа авахуулж яриа өрнүүлдэг тул алхах хурд саардаг хэмээн Александр өгүүлсэн байна. 


“Хуваарийн дагуу өдөрт дор хаяж 20 км зам туулах ёстой. Гэвч ийм завсарлага авснаас болж хуваарьт зайгаа туулахгүй байх нь элбэг. Ард түмэн хайрлаж, яриа өрнүүлж байхад яалтай  ” хэмээн Александр ярьжээ. 


Түүний өгүүлснээр, гуравдугаар сард Якутскаас халаасандаа 3000 рубльтэй (монгол мөнгөөр 120 гаруй мянган төгрөг) гарч, 40 хэмийн хүйтэнд өвлийн гэрт хоноглох үед нь хүмүүс олноор тусалж, мөнгө, хоол хүнс, хоноглох газар олж өгдөг болсон гэнэ. 


Путин л явчихвал  бүх зүйл сайнаар эргэнэ гэж бодож байгаа эсэх талаарх сэтгүүлчийн асуултанд тэрбээр “Путин явчихвал миний хувьд ялалт. Хамгийн гол нь чөтгөрийг ялах нь чухал, харин хүмүүс өөр хоорондоо учраа олно.Илүү хүчтэй хүмүүс олдоно. Жириновский, Зюганов, Навальный ч юм уу гараг л дээ. Хамгийн гол нь тэд бол хүмүүс. Төрийн эрхэнд гараг, харин ард түмэн хэнийг сонгохоо шийднэ” хэмээн хариулжээ. 

Тэрбээр "ардчилал бол айдасгүй байхыг хэлнэ. Харин одоо хүмүүс ярихаас, ажлаас нь халж, цалинг нь хасахаас айж байна. Ердөө л манайд хил хязгааргүй чөтгөрийн хүч оршиж байгаа юм. Ард түмнийг зохиомол депресст оруулсан. Үүнийг гагцхүү ид шид л дарна. Над шиг цагааны хүчний шидтэн үүнийг зайлуулна"  хэмээн мөн ярьсан байна.

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
we:
orsod ch bas olond tanigdahiin tuld yuch hiij medne
2019-09-18
bold:
Ene hunii ireedui burheg bolod yvchlaa daa PUTING HUUNU GENEE
2019-07-09
dash:
Ene nuhur buruu zug ruugee yvj bna daa Mongol ruu ireechee end lalariin xomhpi shunaltai pizdanuud zunduu bna Edniig huu
2019-07-09
ооо:
яав ч эрүү л биш ээ
2019-07-08
хэнийг доош нь хийсэн нийтлэл вэ? оросуудыг уу? эсвэл якутуудыг уу?
2019-07-08
Зочин:
Яахав, энэ нөхөр л хэлээд байгаа болохоос Оросын нийгэм дампуурч дууссан. Хэлэхээсээ, яриахаасаа айж амьдардаг гэж үнэн. Яг л социализмын үеийн суртлаараа амьдарч байгаа ард түмэн.
2019-07-08
Шизофренитэй хүн бна
2019-07-08
putind mend hurgeerei
2019-07-08
Болд:
Ашгүй эргүү Путин далд орох нь
2019-07-08
Zochin:
Eldev gaj uzegdel dandaa mongoljuu ugsaatanuudaas garah yumdaa.Manai nuguu temeegeer ayalj yavaa huuhentei niileed alhval zugeersen.Deer n nuguu gal gargadag egch, chuluugaar buuljdug ohin,butsalj bui usand oruuldag ania, galaar tuunudug emee,delhii sunuh uduriig meddeg avgai,chingisiin udamt huntaij,chingis haaniig todruuldag yaruu nairagch ania, zaaland suulgaad bayan bolgodog shidten, ordond gal asaadag gishuun ah, geed zunduu olon humuus n dagaad yavah heregtei shdee.
2019-07-07
Дутуу л байна даа:
Их хурлын гишүүдээ яагаад оруулахгүй байгаа юм бэ? Бандаашнаасаа болж огцорсон... гм
Мэдрэл муу сумтай гар байна.
2019-07-07
Зочин:
Эхлээд Монголд авчирч МАНАН г хөөлгөдөг байж
2019-07-07
тэнэгт мал минв
зочин:
Хаа сайгүй солио нь дэндсэн хүмүүс бх юм даа!
2019-07-07
!!!:
vnen shvv!
Навчаа:
Оросын ард түмэн агуу сайхан хүмүүс шүү. Олон дотор байдаг л асуудал Баярласандаа ингэж яваа ч билүү
2019-07-07
zochin:
фортуна Батбаяр, Арвин, Гончигдорж nar niileed hamt yavbal mundag huchtei bolno doo.
2019-07-07
зочин:
Уучлаарай. Арвины сүнсийг тайван амраагаач дээ.Хүнийг ѳѳд болсон хойно нь ч тайван байлгахгүй тэнэг юмаа.
энэ хүний л бодол итгэл үнэмшил:
Оросын ард түмэн бол сайхан хүмүүс. Бас янз бүрийн хүмүүс байх нь хэвийн
2019-07-07
Өнөрөө:
Сэтгэл мэдрэлийн гажигтай, бөө мөө нэртэй хүмүүс хаа сайгүй байх юм даа, хөөрхий...
2019-07-07
Zuv du putting delhiigees zailuul orosuud ch durgui shd
2019-07-07
С,СҮРЭНЖАВ:
АРГАГҮЙ ШҮҮ,,,,ӨӨРИЙН ҮЗЭЛ БАРИМТАЛ /ФИЛОСОФИ/ ТОГТООГҮЙ ҮНДЭСТЭН БОЛЖ ТӨЛӨВШӨӨГҮЙ ЯКУТАД ӨӨРИЙН ҮНДЭСНИЙ БАХАРЛАЛГҮЙД СОЁЛ ИРГЭНШИЛГҮЙ БОЛОХООР ТЭР ГЭХ ҮҮ ДЭЭ
2019-07-07
Яахаараа монголоид гарлын лаларууд ингэж бөө, удган, зурхайч, мэргэч гэж солиорч явдаг байнаа? Манайд фортуна Батбаяр, Арвин, Гончигдорж гэсэн дотор халуунтай лаларууд төрийн дээд эрх барих байгууллагад ажиллаж хэдэн жил солиоровдаа.
2019-07-07
irgen:
eee chaavaas puting hooh gej yavaad yahav, putind mergejil ezemsheed ajil oldohgui bainaa gevel amjilt olno doo
2019-07-06