Хүний төрсөн улирал эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?  
2019-07-07


Хүмүүс өнө эртнээс л аливаа ид шидтэй зүйлд итгэхийг хүсч, тиймдээ ч мэргэж төлөгч, зурхай, бөө, ламд хандсаар ирсэн. Од гаригсын байрлалаар гаргасан зөгнөн хэлсэн зүйлс үнэнтэй нийцдэггүй гэдгийг эрдэмтэд хэдийнэ нотлосон ч хүмүүс төрсөн огноо нь хувь хүнд хэрхэн нөлөөлөхийг сонирхсон хэвээр л. 


Гэхдээ үнэхээр л од гариг, ид шидээс үл хамааран хүний төрсөн улирал тухайн хүнд нөлөөлдөг гэдгийг олон судалгаа тогтоожээ.  Энэ талаар AdMe.ru цахим хуудас мэдээлснийг орчуулан хүргэж байна. 


Хорьдугаар зууны эхээр од эрхсийн адил байрлалд төрсөн ихрүүдийн онол ихээхэн алдартай байлаа. Энэ онолын дагуу нэг өдөр төрсөн хүмүүс ижил зан байдал, дүр төрхтэй байх ёстой гэх. 


Мэдээж эрдэмтэд “одон орны зурхай” гэдэг үгийг сонсоод нэг их таашаагаад байдаггүй. Гэхдээ 1958 онд өргөн цар хүрээтэй туршилт эхэлжээ. Сэтгэл судлаачид олон жилийн туршид нэг өдөр төрсөн хүмүүсээс бүрдсэн бүлгийг судалж эхэлсэн байна. Харин эндээс ижил төстэй давхцал огт олсонүй. Хүмүүс нэг өдөр төрсөн байлаа гээд хоорондоо адилхан болчихдоггүй байх нь. Харин төрсөн улирал бол нөлөөлдөг гэнэ. 


Эрдэмтэд шизофрени өвчнийг судлаж эхлэснээс үүдэн энэ зүй тогтлыг олжээ. Тодруулбал, шизофрени өвчнөөр өвчилсөн хүмүүс ихэвчлэн нэг, хоёр, гуравдугаар сард төрсөн нь олонтаа байсныг эрдэмтэд анзаарсан байна. Мөн өвөл болон хаврын улиралд төрсөн хүмүүс хоёр туйлт сэтгэцийн эмгэг (Жич: энэ өвчний үед хүн хэт хөөрч, эсвэл хэт уналтанд ордог) –тэй болох өндөр магадлалтай байсан гэнэ. Эндээс үүдээд л эрдэмтэд бидний төрсөн огноо зан байдал болон хувь тавиланд хэрхэн нөлөөлдгийг судлахаар шийджээ. 


Анхлаад биохимичид хулгана дээр туршилт хийн, өвөл төрсөн хулганууд нарны гэрэл бага өвлийн цагт идэвхи муутай, хоолны дуршил нь багасдаг гэдгийг тогтоожээ. Энэ үр дүн дээр тулгуурлан эрдэмтэд хүмүүс дээр ажиглалт судалгаа хийсэн байна. 


Судлаачдын үзэж байгаагаар хүний зан байдал болон өвчлөх эрсдэл жилийн аль улиралд төрснөөс ихээхэн шалтгаалдаг гэнэ. Энэ нь бидний бие организм боловсруулдаг гормонтой холбоотой аж. Аль улиралд төрсөн хүн ямар зан байдалтай байх магадлалтайг үргэлжлүүлэн хүргэе. 

 

Өвөл (12.22-03.20)


Улирлын онцлогос ихээхэн хамааралтай. Серотонин болон дофамин (аз жаргал, сэтгэл ханамжийн гормонууд)-ы түвшин бага байхын улмаас өвөл эрч хүч нь буурч, буйдан дээр хэвтээд, халуун цай, кофе оочилохыг хүсдэг. Энэ байдал нь удам дамждаг гэж сэтгэл судлаачид үздэг. Өөрөөр хэлвэл ээж нь жирэмсэн үедээ нойрмог, ядрангуй, булчингийн тонус багасах зэрэг шинж тэмдгүүдтэй байсан бол хүүхэд нь эдгээрийг өвлөн авах нь олонтаа гэнэ. 


Илүүдэл жинтэй болох магадлал их. Өвөл төрсөн эрчүүд таргалах хандлагатай бол харин эмэгтэйчүүд нь ийм онцлоггүй гэж профессор Филлипс тогтоожээ. 


Хамаарал бага. Өвөл-хавар төрсөн хүмүүс бусдын үзэл бодлоох хамаарах нь бага. Флегматик темперамент. Өвөл төрсөн хүмүүс ихэвчлэн тайван, сэтгэл санааны байдал нь эрс өөрчлөгдөөд байдагүй гэнэ. 


Хавар (03.21-06.21)


Шизофрени тусах магадлалтай. Хавар төрсөн хүмүүс бусад хүмүүстэй харьцуулахад шизофренитой болох магадлал 11 хувиар их байдаг гэнэ. Энэ нь вирусээс улбаатай гэж эрдэмтэд үздэг бөгөөд өвөл хавар өвдөхөд маш хялбар, улмаар жирэмсэн эмэгтэй өвдснөөр урагт сөргөөр нөлөөлж, сэтгэцийн эмгэгт өртөмтгий болгодог гэнэ. 


Өсөлтийн онцлог. Австралийн антропологч харьцуулсан судалгаа хийн, тун сонирхолтой зүй тогтлыг илрүүлжээ. Түүний тогтоосноор хамгийн өндөр хүмүүс дөрөвдүгээр сард төрдөг бол хамгийн намханууд нь 10 дугаар сард төрдөг гэнэ. Үүнд мөн л гормонууд “буруутай” бөгөөд нарны гэрлийн нөлөөллөөр ялгардаг мелатонин өсөлтийн гормонуудад нөлөөлдөг аж. 


Сургуульд сайн суралцдаг. Хавар болон зуны эрт үеэр төрсөн хүүхдүүд хурдан уншиж бичиж сурдаг гэж Амеркийн эрдэмтэд үздэг. 

Уур бухимдлаа барьж чаддаг. Японы эрдэмтэд хүүхдүүдийн дунд судалгаа явуулаад, хавар төрсөн хүүхдүүд бусдаас илүү тайван, нөхөрсөг, энхийг эрхэмлэг байдгийг олж тогтоожээ. 

 

Зун (06.22- 09.22)


Тэдний ихэнх нь солгой гартай. Солгой гартнуудын  40 % нь гурваас долоодугаар сард төрсөн байжээ. Гэхдээ энэ нь ямар зүй тогтлоос үүдэлтэйг эрдэмтэд тогтоож чадаагүй байна. 

Их унтдаггүй. Зун төрсөн хүмүүс оройтож, мөн цөөхөн цаг унтдаг гэнэ. Зуны улиралд үдэш орой гэгээтэй байдаг тул бүр багаас л хүмүүсийн дотоод цаг ийм нөхцөлд тохируулагдан, насан туршдаа орой унтдаг зуршилтай болдог аж. 

Тэд жаргалтай, мөн өөртөө итгэлтэй. Судаалгааны дүнгээс харахад зун төрсөн хүмүүс илүү өөдрөг үзэлтэй, өөрдийгөө азтай гэж боддог байна. 

Чихрийн шижингээр өвдөх эрсдэлтэй. Шведэд хийсэн нэгэн судалгаанаас үзэхэд наймдугаар сард төрсөн хүүхдүүдэд чихрийн шижин өвчин үүсэх эрсдэлтэй гэнэ. 

 

Намар  (09.23-12.21)
 

Урт настнууд. Намар төрсөн хүмүүс урт наслах магадлал өндөр байдаг гэнэ. 

Хүнсний харшил.  Намар төрсөн хүмүүс ямар нэг харшилтай байх магадлал мөн л өндөр байдаг бөгөөд энэ нь бага насандаа Д витамины дутагдалд орж байсны улмаас үүдэлтэй байж болох юм гэж эрдэмтэд таамаглажээ. 

Депрессийн түвшин маш бага. Яагаад гэдгийг эрдэмтэд хараахан тогтоогоогүй. Намар төрсөн хүүхдүүдийн ээжүүд жирэмсний сүүлийн хугацаандаа жимс, ногоо их идэж, шаардлагатай амин дэмүүдийг авч байсантай холбоотой байж ч мэдэх юм. Мөн вируст өвчлөл тархдаг улирал хол байгаа тул урагт үзүүлэх сөрөг нөлөөлөл бага. Энэ улиралд төрсөн хүмүүс депресст бараг л ордоггүй мөн хоёр туйлт эмгэгт өртөх эрсдэл ховор байдаг аж. 
 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
өөр оронд хийсэн судалгаа гээд байгаа ажиглалт нь маниуст ямар ч падлий байхгүй. бод л доо амьдралын түвшин доогуур, уур уцаар, стресс бухимдал, агаарын бохирдол гээд ийм олон асуудал дунд байхад монголд хүүхэд ямар улиралд төрөх нь энэ судалгааны хувьд ямар ч хамааралгүй болж таарч байна даа
2019-07-08
зочин:
Ураг эхийн хэвлийд 9 сар. Алинааас нь ч зугатаад нэмэргүй. Өвөл, Хаврын улирлыг дамнаадл тээнэ, утаанд хордоно, ханиад томуу хүрнэ.. Тэгэхээр эрүүл хүүхэд тээх магадлал тун бага байна. Аййммааррийн..
2019-07-08
одоо бол утаанаас болж өвөл төрсөн хүн их ханиадтай байна. хавар зун төрвөл хөдөө гараад арай дээр юм даа
2019-07-08
одоо бол утаанаас болж өвөл төрсөн хүн их ханиадтай байна. хавар зун төрвөл хөдөө гараад арай дээр юм даа
2019-07-08
за мэдэхгүй
2019-07-07