Сонсголонгийн шинэ гүүрийн хөдөлгөөнийг нээлээ
2019-07-08

Сүүлийн жилүүдэд хэрэгжиж байгаа томоохон төсөл, хөтөлбөрүүдийн нэг Туул гол дээгүүр Сонсголонгийн хуучин гүүртэй зэрэгцээ шинээр барьж байгаа 2 эгнээ, 289.4 у/м гүүрийн барилгын ажлыг дуусгаж, замын хөдөлгөөнийг нээлээ. Шинэ гүүрийн замын хөдөлгөөнийг наадмын өмнө нээснээр хөдөлгөөний эрчим ихтэй наадмын өдрүүдэд шинэ, хуучин 2 гүүрээрнаадамчин олноо зорчуулах нөхцөлийг бүрдүүлж байна.

 

 

Сонсголонгийн гүүр нь Нийслэлийн авто замын сүлжээний босоо тэнхлэгийн гол замын сүлжээ болох Сонсголонгийн 5.5 км авто замд байрлах бөгөөд хотын төвлөрлийг бууруулах, зорчих хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлж, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг сайжруулах чухал ач холбогдолтой байгууламж юм.

 

Шинэ гүүрийн барилгын ажлыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321.4 у/м болон Сонсголонгийн 289.4 у/м төмөрбетон гүүрийг шинээр барих” төслийн хүрээнд 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр эхлүүлсэн.

 

Сонсголонгийн шинэ гүүрийн барилгын ажлын Ерөнхий гүйцэтгэгчээр “Бээжин Юни-Констракшн Групп” ХХК, туслан гүйцэтгэгчээр үндэсний үйлдвэрлэгч “Гангүүр” ХХК, хяналтын зөвлөх үйлчилгээний компаниар “Гуанжоу Ванан Констракшн Сүпервишн” компаниуд богино хугацаанд гүйцэтгэж дуусгалаа.

 

30м алгасалттай, Т-хэлбэрийн угсармал дам нуруутай, 11м өргөнтэй, 2 эгнээ зорчих хэсэг, явган зам, гэрэлтүүлэг бүхий гүүрэн байгууламж юм.

 

Төслийн хүрээнд хуучин гүүрийн засварын ажлыг 2019 оны 07-р сарын 16-ны өдрөөс эхлүүлж . 2 сарын хугацаанд гүйцэтгэж дуусахаар төлөвлөөд байна.

 

 

Б.Болд

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Сонсголонгийн гүүр л гэнэ, шинэ нийсэхийн хурдны зам л гэнэ, замын цагдаагийн гүүрэн гарц л гэнэ, баянзүрхийн товчооны гүүр л гэнэ. Бүгд БНХАУ-ын "нэн" хөнгөлөлттэй зэлээр, хятад барилгачдаар баригдаад тавар төлөгч нар ирээдүйд төлнө. Өрийн хавх гээч зүйлээ бодолцсон л байгаа даа Манай улс төр, шийдвэр гаргагчид!!!!!
2019-09-16