С.Эрдэнэ УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл санаачилжээ
2019-07-08

 

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ УИХ-ын гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах тухай хуулийн төслийг  санаачилжээ.

 

Уг төсөлд "гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан, гишүүн хүндээр өвчилсний улмаас цаашид бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасан, Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасан, гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон, гишүүний сонгогдсон тойргийн сүүлийн сонгуульд оролцсон нийт сонгогчдын гуравны нэгээс доошгүй нь гишүүнийг эгүүлэн татах санал гаргасан" тохиолдолд тус тус чөлөөлөх, эгүүлэн татахаар тусгажээ.

 

Ингэхдээ уг саналыг УИХ-д өргөн барьсанаас хойш 7 хоногийн дотор Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж санал, дүгнэлт гаргана. Нэгдсэн хуралдаан гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хорооны гаргасан санал, дүгнэлтийг сонсож, ил санал хураалт явуулах бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх чөлөөлөх, эгүүлэн татах саналыг дэмжсэн бол энэ тухай тогтоол батлагдсанд тооцох аж. 

 

Уг хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын даргад өргөн барих юм байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Батлагдвал өөрөө хамгийн эхэнд татагдах хүн гэдгээ Эрдэнэ сайн мэдэж байгаа,,, ЗҮГЭЭР Л ШОУ,,, Одоо МАН энэ хуулийг баталсангүй л гэж шоу хийх санаатай байх,,,Ард түмнийг бүү басамжил маанаг Эрдэнэ ээ, Чиний хийж байгаа явуургүй, арчаагүй улс төрийг иргэд бид мэддэг болсоооон
2019-07-09
Чука:
Зөв юмыг дэмжих хэрэгтэй
2019-07-08
!:
За зо оороо ойчсон хуухэд уйлдаггуй гэдэг дээ Эрдэнэ ваан
2019-07-08
АН:
Хошного минь өөрийгөө эхлээд эргүүлэн татуулаадах.
2019-07-08
irgen:
yneheer gaihaltai odoo boltol mongol ulsad ergyylen tatah huuli baigaagui gej bodohoor
2019-07-08