НАМЗХ-ны дараагийн Ерөнхийлөгч хэн бэ

МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны ээлжит их хурал өнөөдөр 13:00 цагт Тусгаар тогтнолын ордонд болно. НАМЗХ-ны их хурлаар өнгөрсөн дөрвөн жилийн үйл ажиллагааны тайланг сонсож, шинэ Ерөнхийлөгчөө сонгох юм.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд НАМЗХ-ыг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн тэргүүлсэн бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь эдүгээ дуусгавар болж байгаа юм.
Харин тус холбооны дараагийн Ерөнхийлөгчөөр өрсөлдөх эрхмүүдийн сураг тодроод байгаа. Тухайлбал, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, УИХ-ын гишүүн Н.Учрал нар өрсөлдөх сурагтай.
Э.Сонор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ