Хөдөлмөрийн баатар Б.Шарав: Их урлагт 50 жил зүтгэсний үр шим ирлээ
2019-07-08

Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа. Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав,  Төрийн хошой шагналтАрдын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Хөдөлмөрийнн баатар Б.Шарав "Их урлагт 50 жил зүтгэсний маань үр шим ирж байна. Энэ зөвхөн миний гавьяа биш. Надтай хамтарч ажилладаг уран бүтээлчдийн шагнал. Мөн Монголын ард түмний хийж бүтээсэн их урлаг, тэр түшиж, гол үзэл баримтлалаа болгож ирсний маань ач буян. Миний ураг бүтээлийг үргэлж үнэлж байдаг ард түмэндээ, дэмждэг төр засагтаа үнэхээр их баярлаж байна.

 

Монголын урлаг, хөгжмийн уран бүтээлийг улам өндөрт хөгжүүлээрэй" хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.

 

 

 

Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров: Төрийн энэ хишгийг их гүн хүндэтгэлтэй хүлээж авлаа

 

Монголчуудын тусгаар тогтнолоо баталгаажуулах ач холбогдолтой үндэсний их баяр наадмын өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэг зарлигаар Монголын гарамгай хөгжмийн зохиолч Б.Шарав бид хоёрт Төрийн дээд цол Хөдөлмөрийн баатарыг гардууллаа. Бид төрийн энэ хишгийг их гүн хүндэтгэлтэй хүлээж авлаа.

 

 

Бидний насан туршдаа зүтгэсэн хөгжмийн урлагийг Монголын төр үнэ цэнэтэй гэдгийг баталгаажуулж байна. Аливаа төрийн дээд шагнал тодорхой хувь хүн гэхээсээ илүү түүний бүтээлийг үнэлж, дахин баталгаажуулж байгаагийн гэрч юм.

 

Монголын үндэсний соёл урлагийн дэвшлийн төлөө чадах бүхнээрээ зүтгэх болно. Бид энэ оронд маш их өртэй. Энэ өрөө дарахын тулд хүн бүр зүтгэх ёстой. Та бүхэн сайхан наадаарай” хэмээн хэллээ.

 

Б.Болд

 

Shuud.mn
Сонин хачин
halh:
Sharav mongoliin neriig undurt urgusun chadvartai sn hugjmiin zohiolch tyrgen hul deeree bosch urt nasalj udaan jargaarai.
2019-07-10
Tsogt:
БАЯР ХҮРГЭЕ. ОЛОН ЖИЛ МОНГОЛЧУУД БИДНИЙХЭЭ СЭТГЭЛИЙГ БАЯСГАЖ, ОЮУНЫ МЭЛМИЙГ ГИЙГҮҮЛЖ ЯВААРАЙ. УРТ НАСЛАЖ УДААН ЖАРГААРАЙ...
2019-07-09
Монголын ард түмэний магнайг тэниилгэсэн сайхан мэдээ блаа. Гайхамшигт 2 баатарууддаа БАЯР ХҮРГЭЕ Шарав гуайдаа эрүүл энхийг хүсэе
2019-07-08
Ямар Сайхан мэдээ вэ яах аргагуй энэ 2 хуний хегжим агу шуу сонсоход Хамар шархирч бие огших шиг л болдог зарим бутээлийг нь сонсоход еренхийлегчид баярлаллаа нудээ олсон шагнал байлаа 2 хеделмерийн баатартаа эруул Энх уран бутээлийн Амжилт хусье
2019-07-08
Зочин:
Яах аргагүй агуу хөгжмийн зохиолч 2 хүнд шагналыг нь өгсөнд баяртай байна.Баяр хүргье,Урт удаан наслаарай
2019-07-08
munkh:
гэр бүлд нь сайн сайхан бүхнийг хүсье
2019-07-08
munkh:
маш сайхан байна монголын урлаг болон нийгмийн сэтгэгээнд асар ихийг хийсэн хүмүүс
2019-07-08
Сайн байна
2019-07-08
Zochin:
Sharav guiad bayr hurgiy.
2019-07-08
Агуу хөгжмийн зохиолч 2 хүнд өгөх ёстой шагналыг нь өгсөнд баярлалаа. Энэ хүмүүс бол агуу хүмүүс.
2019-07-08
Zochin:
Mash zuv, ene khumuusiig amid seruund ni ugukh yostoi shagnaliig ard olnii neriin umnuus ugsund bayarlaj baina
2019-07-08
zochin:
bayr hurgey urt udaan naslaarai
2019-07-08
zochin:
bayr hurgey urt udaan naslaarai
2019-07-08
Оюунаа:
Монголын бахархал болсон 2 сайхан уран бүтээлчдээ Баяр хүргэе.Сайхан мэдээ байна.
2019-07-08
зочин:
Мундаг байна
2019-07-08
124578999:
Энэ 2 агуу хүмүүсд баяр хүргэж урт удаан наслахыг хүсэн ерөөе.
2019-07-08