The HU: Бидний олон жилийн хөдөлмөр "өнөөдрийг" авчирсан
2019-07-08

“Хүннү рок” хэмээх цоо шинэ урсгалаар уран бүтээл туурвиж эх орондоо төдийгүй дэлхийд алдаршиж санаанд оромгүй амжилтын эзэд болсон залуус бол “The HU” хамтлагийнхан. Тэдний гаргасан амжилтыг өндрөөр үнэлж Нийслэлийн хүндэт шагнал “Хангарьд” одонг гардуулах арга хэмжээ өнөөдөр /2019.07.08/ боллоо.

 

Энэ үеэр “The HU” хамтлагийн ахлагч Ц.Галбадрахаас цөөн асуултад хариулт авлаа.  

 

 

-Аялан тоглолтоос амжилт дүүрэн ирэв үү. Европын үзэгчид та бүхнийг маш гайхалтай хүлээн авч буйг бид харж суулаа.

 

-Бидний анхны аялан тоглолт маш амжилттай боллоо. Европын 13 орон, 23 хотоор нийт 23 тоглолт хийсэн. Үүний найм нь дэлхийн алдартай хамгийн том тайз байлаа. Энэ тайзан дээр өөрсдийн сонсож, шүтэж ирсэн гайхалтай уран бүтээлчидтэй хамт гарахад хамгийн том жаргал байсан. Олон мянган хүн цуглаад тийм гайхмаар сэтгэл хөдлөлтэй хүлээн авахыг анх удаа хараад маш их урам орж байлаа. Бидний бие даасан тоглолтоо хийсэн бүх хотуудад билет дууссан, маш олон хүн цугласан байдалтай угтаж байсан. Биднийг маш гайхалтай хүлээн авч байсан. Тоглолт эхлэхийн өмнө цугласан олон “Хү Хү” хэмээн нэгэ зэрэг уухайлахад бид маш гайхалтай мэдрэмжүүдийг авч байсан.

 

-Хамгийн халуун дотноор хүлээж авсныг нь нэрлэвэл?

 

-Хамгий анхны том тайз гэвэл Германы 75 мянган үзэгчтэй тайз байлаа. Зах нь харагдахгүй үзэгчид. Тэд зэрэг алга ташиж “рок эргэлт” хийж байсан. Манай нэг дуун дээр тийм үзэгдэл хийсэнд бид маш их цочирдож, маш их баярласан. Бидний дуун дээр тэгж сэтгэл хөдлөл гаргана гэж бодоогүй.

 

-Дараагийн аялан тоглолтын төлөвлөгөө гарсан уу?

 

-Бид ирэх есдүгээр сараас Хойд Америкаар аялан тоглолт хийнэ. Америк болон Канад, Мексикт гурван сарын хугацаагаар аялан тоглолт хийхээр төлөвлөөд байгаа. Мөн есдүгээр сарын 13-нд  “Гэрэг” нэртэй хамгийн анхны цомог албан ёсоор нээлтээ хийнэ.

 

-Хоёр ч дуу “Itunes”-ын рок дууны хандалтыг тэргүүлсэн. Энэ талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

 

-Мэдээж гайхалтай. Энэ бол бидний мөрөөдл байсан. Олон жилийн турш бид энэ зүйлийн төлөө суралцсаар ирсэн. Манай хамтлагийн залуус 10-20 жил сурч мэргэжил эзэмшсэн. Бидний хичээж ирсэн үр дүн өнөөдрийг авчирж байгаа болов уу гэж бодож байна.

 

-Танай хамтлагийнхан бүгд хөгжмийн өндөр боловсрол, мэргэжилтэй хүмүүс юм билээ?

 

-Бид бүгд мэргэжлийн хөгжимчид. Багаасаа морин хуур, лимбэ гэх зэрэг үндэсний хөгжмөөр суралцаж бакалавраас магистрийн зэрэг хүртэл суралцсан. Бидний олон жилийн хөдөлмөр үр шим болов уу гэж бодож байна.

 

-Өнөөдрийн амжилтад хүрнэ гэж төсөөлж байсан болов уу?

 

-Төлөвлөгөө байсан. Монголынхоо үүх түүх, аугаа соёл, ардын урлагаа дэлхийн олон оронд танилцуулж Монгол гэдэг нэрийг дэлхийд тамгалахыг хүсч анхны уран бүтээлээ хийж байсан. Өнөөдрөөс үр дүн нь гарч байна.

 

 

Хамтлагийн продюсер, МУГЖ дуучин Б.Дашдондог “Нийслэлийн “Хангарьд” хэмээх хамгийн хүндтэй шагналыг хүртлээ. Баяртай байна. Энэ шагналыг маш их зүйлийг хийж бүтээсэн хүмүүст олгодог. Бид ийм шагнал авна гэж зүүдлээ ч үгүй явлаа. Ийм хүндтэй шагналыг олгож байгаа нь “Hu” хамтлаг буюу Хүннү рок стилл цаашдаа дэлхийд улам их хүчийг авч, Монгол Улсынхаа нэрийг улам их мандуулаарай гэсэн хариуцлагыг оноолоо гэж бодож байна” гэлээ.

 

Харин Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан  “Энэ хамтлаг эх орондоо төдийгүй олон улсад, дэлхий нийтэд “Хүннү рок” хэмээх шинэ урсгалыг бий болгож тэр хэрээрээ дэлхийн олон улс оронд үндэсний соёл урлаг, ёс заншил, үүх түүх эх орныхоо түүхийг сурталчлан таниулж байгаад бид баяртай байгаа. Тийм учраас нийслэлийн дээд шагнал “Хангарьд” одонгоор “Hu” хамтлагийн хамт олныг шагнаж, ажилд нь амжилт хүсч байна. Нэг талаараа гаргасан амжилтыг нь баталгаажуулж үнэлж буй явдал юм. Нөгөө талаараа энэ хамтлагийнхандаа улам их амжилт гаргахыг хүсч байна. Хамтлаг хэдий чинээ их амжилт гаргана төдий чинээ улс орны маань нэр хүнд, уролагийн салбарын хөгжлийн илэрхийлэл болох учраас бид бүх талаар нь дэмжиж ажиллах ёстой гэж бодож байгаа” гэдгийг онцоллоо.

 

“The Hu” хамтлаг 2012 онд МУГЖ, дуучин Б.Дашдондогийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан. Үүнээс хойш хамтлагийн гишүүдийг бүрдүүлэх, уран бүтээлийн төрлийг тодорхойлох зэрэг ажлууд хийгдсээр 2016 онд албан ёсоор байгуулагдаж 2018 оноос анхны уран бүтээлүүүдээ цацаж эхэлсэн. Хамтлаг дөрвөн гишүүнтэй.

 

Ц.Галбадрах

Б.Энхсайхан

Г.Нямжанцан

Н.Тэмүүлэн

 

“The Hu” хамтлагийн хоёр клип цацагдаад есөн сар гаруйн хугацаанд АНУ-ын “Itunes”-ын рок дууны хандалтыг тэргүүлсэн. Мөн “Youtube”-д “Yu ve yu ve yu” хэмээх дууны видео клип нь 19 сая хүний хандал, “Wolf Totem” хэмээх дууны видео клип нь 19 сая хүний хандалтыг тус тус аваад байна. Тэдний тухай Европын орнууд, Британийн улсууд, АНУ, ОХУ зэрэг улс орны мэдээллийн сайтууд онцлон бичиж, АНУ-ын “National Public” радиогоор мэдээлэл түгээж байлаа. Дэлхийн сошиал алдартнууд ч тэдний дуунд “Reaction” бичлэг хийж, тус видео нь дэлхийн сая сая хүнд хүрч чадсан.

 

“The Hu” хамтлагийнхан Европын 13 улсад нийт 23 тоглолт зохион байгуулаад байна. Мөн Францын “Sama rock”, Английн “Download fest nurinberg rock im ring, rock im park зэрэг дэлхийн алдартай фестивалиудад Монгол Улсаа төлөөлөн уригдан оролцсон билээ.

 

Хамтлагийн нэрний утга нь “Хүмүүн” гэсэн үгнээс үүсэлтэйгээр “Хү” хэмээн нэрлэжээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Hu hamtlagt Mongol ulsaa delhiid duursgaj baigaagiin huvd Chingisiin odon egeh zohih bolov uu
2019-09-25
mosh pit gj bdima
2019-07-11
mosh pit gedeg yum bdima
2019-07-11
Sky:
Рок эргэлт гэж юу юм бол
2019-07-10
mosh pit gj bdima
mosh pit gedeg yum bdima
t:
hu hu hu hu ..............
2019-07-09
энэ хүүхдүүдийн намтрыг олж унших юмсан
2019-07-08
УУЖ ИДЭХ ӨВС ХАР ТАМХИ ЭНЭЭ ТЭРЭЭ ГЭСЭН САТААРУУЛСАН ЗҮЙЛСЭЭС МӨН Л ХОЛ БАЙ СТРЕССЭЭ ЯВГАН АЛХАЖ ГҮЙЖ УУЛАНД АЛХАЖ ТАЙЛ МУНДАГ ШҮҮ
2019-07-08
сэрэмжтэй бай улстөрчдөөс хол зайгаа барь энэ даруу чигээрээ байгаарай ажаад байхад залуус ер нь нээх амархан хөөрч баясахааргүй даруу төлөв гайгүй хүүхдүүд шиг байна лээ сайн амарч аваарай эх орноороо сайн аялаарай тэгвэл уран бүтээлийн шинэ онгод орноо амжилт хүсэе МОНГОЛЧУУДЫН ЭЛДЭВ БАЛАЙ НЭР ГУНШИНГААС ХОЛ БАЙ ОДОО АЯГҮЙДВЭЛ НӨГӨӨ БАЛАЙ СТА ГЭЖ БАЛАЙ ЮМАА ӨГНӨ УДАЛГҮЙ ГАВЬЯАТ МАВЬЯАТ ГЭЭД СОЛИОРЧ ӨГНӨ ШҮҮ ТЭР СОЛИОРОЛД НЬ БҮҮ АВТ ТЭГВЭЛ ТА НАР ХОЛ ЯВАХГҮЙ ШҮҮ
2019-07-08
Маш том харицулага шүү залуусаа энэ бол юу ч биш шүү дөнгөж эхлэл та нарын өмнө аугаа зуун байна, маш ухаантай маш хариуцлагатай байхыг та нараас ард түмэн шаардах болно, мөнгө эрх мэдэл хоосон магтагч аялдан дагагч пялдагуудаас ямагт зайгаа барьж байгаарай тэд л жинхэнэ алуурчид шүү гэхдээ ухаалаг залуус байна лээ амжилт
2019-07-08