НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр Н.Учралыг сонголоо

НАМЗХ-ны VI их хурал өнөөдөр боллоо. Энэ хурлаар тус байгууллагын удирдлагыг сонгов. НАМЗХ-г ирэх дөрвөн жил УИХ-ын гишүүн Н.Учрал удирдахаар боллоо. Тэрбээр их хурлын 500 гаруй төлөөлөгчийн 100 хувийн саналаар НАМЗХ-ны Ерөнхийлөгч болов. Дүрмийн дагуу Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүний нэрийг дэвшүүлсэн байна.
Өмнөх ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн 38 нас хүрсэн учраас залуучуудын байгууллагыг удирдах боломжгүй болсон аж.
Б.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ