Димаш Кудайбергенд Б.Халиуны үзүүлбэр таалагджээ 
2019-07-08


Өнгөрсөн ням гаригт “Яг түүн шиг”шоунд дуучин Б.Халиун Казахстаны дуучин Димаш Кудайбергеныг дуурайсан юм. 


Түүний энэ үзүүлбэр дуучинд ихээхэн таалагдсан гэж Nur.kz цахим хуудас мэдээллээ. 


Эх сурвалжийн мэдээлснээр, дуучин Димаш бүсгүйг хараад бахархсан талаараа Инстаграм хуудсандаа бичсэн байна. 


“Үнэхээр сонирхолтой пароди байлаа. Энэ бүсгүй надаас илүү надтай адилхан байна. Маш авьяаслаг байлаа” хэмээн Димаш Кудайрберген бичсэн байна. 

Энэ постны дор түүний шүтэн бишрэгчид нь Димашийг магтан, хэн ч түүнийг дуурайж чадахгүй гэж бичжээ. 
“Чамайг дуурайна гэдэг дэлхий дахинаа алдартай болсныг чинь батлаж байна. Гэхдээ чи цорын ганц, бусадтай огт адилгүй. Үнэхээр ер бусын, би хэзээ ч жинхэнэ Димашийг өөр нэгэнтэй андуурахгүй”, “иймэрхүү шоунуудад хамгийн алдартай уран бүтээлчид, домог болсон хүмүүсийг дуурайдаг. Тиймээс энэ пародиг од болсны шинж гэж хүлээж авах хэрэгтэй”, “Таны дууг дуулахын тулд маш их зориг, гайхалтай хоолойтой байх ёстой. Харин таныг давж дуулна гэдэг байх боломжгүй ” хэмээн Димашийн шүтэн бишрэгчид бичсэн байна

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Hha:
Hhha
2019-07-10
Hasag:
Hasag zailaa
2019-07-10
Hha:
Hhha
Z:
Duuriaj iluu harahdaa bish zugeer l kontsert eleglel
2019-07-09
Пиздабол
2019-07-08