Оросоос Хятадыг чиглэсэн анхны хувийн автозам баригдана 
2019-07-08

 

Орост анхны хувийн автозам барих төслийг ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев дэмжсэн талаар Ведомости мэдээллээ. 


Хоёр мянга гаруй километрийн урттай зам нь Европ, Хятадыг холбож, энэ хоёр чиглэлийн хооронд ачаа тээвэрлэх хамгийн дөт маршрут болох юм. 


Төслийг санаачилагч нь “Русская холдинговая компания” бөгөөд хөрөнгө оруулалт татах, тэр дундаа Хятадаас хөрөнгө оруулалт татах асуудлаар зөвлөлдөхийг Тээврийн яам, Барилгын яам, Сангийн яам болон Эдийн засгийн хөгжлийн яаманд Дмитрий Медведев үүрэг болгосон гэж эх сурвалж дамжуулжээ. 


Эх сурвалжийн мэдээлснээр дээрх компани ирээдүйд баригдах замын коридорт газрын 80 хувийг хэдийнэ худалдан авсан гэнэ. 


“Меридиан” гэх нэртэй энэ замыг Казахстантай хиллэдэг хилээс эхлэн барихаар төлөвлөж байгаа бөгөөд  төслийн өртөг 600 тэрбум рублиэр үнэлэгдэж байгаа аж. 


Энэ төслийг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс ямар ч хөрөнгө гарахгүй, харин хувиараа барьж байгуулж буй компани улсаас жилд 35 тэрбум рублийн баталгаат орлогыг хангах ёстой гэсэн нөхцөл тавьжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Mongoloor dairahgui. Mongoloor dairval 2talaas tank orj medne Jenko Battulgiin tusuulluur...
2019-07-12
oyun:
oligtoi bsan bol manaihaar damjihgui yu Hyatad Oros manai daisan geseer baital bugd manaihaas nuur buruulah yum bna niseh buudlaa Yapand ogdog ni zub bolj tegejhgui bol mongol deeguur niseh ongots oldohgui bolj medeh bailaa
2019-07-09
пүрэвдорж:
ерѳнхийлѳгчийн санааг дэмжээд барьчих л байсан юм олон улсын транзит тээврэээээс манай улсад татвар тѳлнѳ тэрийгээ хүмүүс ажилтай орлогтой болох байсан
2019-07-09
Зочин:
Монголд цуцлагдсан зам чинь энэ биш үү
2019-07-08