Энэ сарын сүүлээр Toyota корпораци нарны зайтай сайжруулсан автомашинаа туршилтанд гаргахаар болжээ.
Энэ машин өмнө нь гаргасан нарны зайтай Prius PHV загвар дээр үндэслэгдсэн байна. гэхдээ энэ удаад 860 ваттын хүчин чадалтайй нарны зайгаар тоноглогдсон нь өмнөх загвараас 4.8 дахин их гэсэн үг.
Нарны зай нь өөр дээр нь туссан нарны эрчим хүчний 34 хувийг эрчим хүч болгон хувиргах бөгөөд энэ нь дээд амжилт биш ч гэлээ амжилттай үзүүлэлт хэмээн корпорацийнхан онцолсон байна. Харин өмнөх загварын Приусын тухайд нарны зай нь ердөө 22.5 хувийн илчийг эрчим хүч болгон хувиргадаг байжээ.
Өөр нэг давуу тал нь, нарнай зай нь зөвхөн зогсож байх үед төдийгүй явуут дунд ч “цэнэглэгддэг” аж.
Ийнхүү, нэг өдрийн турш хуримтлуулсан цэнэгээр цахилгаан машин горим дээр 50 гаруй километр зам туулах юм байна.
Энэ сарын сүүлээр төлөвлөсөн туршилтаар шинэ технологи нь хүлэмжийн хийн хаягдлыг хэр хэмжээгээр бууруулах, мөн машин эзэмшигчид шинэ гибрид машин хэр тухтай байхыг үнэлэх гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |