Хуурч, хөөмийч Э.Баатаржав Монгол Улсын Соёлын элч боллоо
2019-07-09

Гадаад харилцааны Дэд сайд Б.Батцэцэг туульч, хуурч, хөөмийч Эрдэнэцогтын Баатаржавт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулан өглөө.

 

 

Туульч Э.Баатаржав нь Монголын соёлын өвийг өвлөн тээгч бөгөөд 1995 оноос “Шанхайн эртний Ази”, “Хоолойн дуу хөөмийн олон улсын наадам”, “Бад Эзинерийн фестиваль” зэрэг олон улсын наадамд амжилттай оролцож ирсэн.

 

Мөн АНУ-ын Веслианы их сургууль, Станфорд, Харвардын их сургууль зэрэг томоохон их сургуулиудад хөөмий, цуурын урлагийн талаар лекц уншиж, монголын өв соёлыг сурталчлан таниулах цаашлаад ЮНЕСКО-ийн соёлын өвд язгуур өвийн талаас баримтжуулан бүртгүүлэх үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмрээ оруулсан уран бүтээлч юм.

Shuud.mn
Сонин хачин
Эрдэнэбилэг:
Нэртэйгээр нь Сарандаваа авгайг соёлын элч болгочихвол таарах юм дөө. УБ-Плазад наад нөхөр чинь хуурдахад олон хүн цуглах бол уу, Сарандаваа аниаг лекц уншихад олон хүн цуглах бол уу? Янз бүрийн улс орны баахан таних танихгүй хүмүүс "Соёлын элч" болоод байхад Халимагийн Цагаанзамыг яагаад болгож болдоггүй юм бол? Ю-тубээр нэг бичлэг нь цацагдаж дэлхийд танигдсан ганц хөөмийч, дуучин аль хэдийнээ болчихоод байхад. Бас нөгөө Даашкаагийн байгуулсан "Ху" хамтлаг байна.
2019-07-14